Урин дулаан цаг ирэхээр нийслэлийн хэмжээнд дулааны шугам хоолойг засварлах ажил эхэлдэг. Энэ жил ч төлөвлөгөөний дагуу засварын ажил эхэлсэн ч зарим иргэд, албан байгууллагын хариуцлагагүй байдлаас болоод энэ ажил хойшлох тохиолдол гардаг байна.
Энэ удаа “Говь” компанийн урд тал буюу Тэц-4-ийн дулааны шугам задарч ноцтой гэмтэл учирснаас 30-40 градусын шалзлам халуун ус олгойдон гарч ойр орчмын гэртай айлуудыг тавгүйтүүлжээ. Энэ явдал зургаадугаар сарын таванд гарсан байна. Албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Хуваарьт төлөвлөгөөний дагуу дулааны шугамыг засварлах ажлын хүрээнд “Говь” компанийн урд талынх буюу Тэц-4-ийн дулааны шугамын усыг хааж, дараа нь өндөр даралттай ус өгч, тухайн хоолойнуудыг шалгасан. Ингэж даралттай усаар шалгаснаар хаана эрэг боолт нь суларсан байна, засварлах газрууд нь хаана байгааг тогтоодог. Гэтэл шалгах явцад энэ газрын дулааны шугам дээрээ нэг мерт орчим зайд элэгдэж онгойсон байсан мэдэгдсэн. Одоо хуваарийн дагуу засварын ажлыг эхлүүлэх шаардлагатай байгаа ч уг хоолойн дагуу хашаагаа хатгаж байрласан айлууд газраа чөлөөлж өгөхгүй байгаагаас засварын ажил хойшлогдоод байна” гэсэн юм.
Иймээс тэнд чухам юу болсон талаар тодруулахаар газар дээр нь очлоо. Тэнд очиход “Улаанбаатар дулаан сүлжээ” төрийн өмчит компанийн засвар хийх ажилчид Ерөнхий инженер болон бусад хүмүүс очсон байв. Тэд хуваарьт засвараа өнгөрсөн долоо хоногт хийх байсан ч дулааны шугам дагуу байрласан хашаатай айлуудаас болоод өнөөдөр /өчигдөр/-ийг хүртэл ажлаа эхлүүлж чадаагүй байсан юм. Мөн газраа чөлөөлж өгөхгүй байгаа айлын иргэд ч хашаандаа байв. Тэр айлууд нь “Сэрэна топс “ ХХК-ийн ажилчдын гэр ажээ.

Иймээс энэ айлууд газраа чөлөөлөөгүйгээс хичнээн айлын халуун ус тасарч байгаа болон бусад асуудлаар “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК-ийн Ерөнхий инженер Т.Алтангэрэлээс тодруулга авлаа.
- Тэц-4-ийн дулааны шугамд засвар хийх гэж байгаа юм байна. Иймээс тухайн газраа чөлөөлж өгнө үү гэдэг шаардлагыг энэ айлуудад хэдийнээс эхэлж тавьсан бэ?
-Энэ удаагийн шаардлагыг бол өнгөрсөн дөрөв дэхь өдрөөс эхэлж тавьсан. Гэтэл маргааш нь буюу тавь дахь өдөр гэхэд гэрээ хураагаад нүүчихнэ гэж байсан. Гэтэл тухайн өдөр нь иртэл мөн л газраа чөлөөлөөгүй байсан. Ингээд амралтын өдөр болж хойшлогдсон. Гэтэл өнөөдөр ч бас газраа чөлөөлөөгүй байна. Энэ шугам хоолойн гэмтэл дээд талдаа учир хойд талаас нь засварлахаас өөр ямар ч боломж байхгүй. Зөвхөн урдаас нь засварлах боломжтой. Гэтэл урдаас нь ороё гэхээр энэ хашаатай айл тээглэчихээд засварын ажил хойшлогдоод байна.
-Үүнээс болоод хичнээн газрын халуун усыг хязгаарлаад байгаа вэ?
-3, 4-р хороолол, Төмөр замын зарим хэсэг, Их тойрог орчмын айлуудын халуун усыг хязгаарлаад байна. Энэ айлууд маш аюултай нөхцөлд амьдарч байна гэдгээ мэдэхгүй байх шиг байна. Үүнийг засварлаагүйгээс дахиад ус гарч ирвэл яана. Аюултай шүү дээ.
-Дулааны шугам хоолойн тэдэн метрийн орчимд хүн амьдарч болохгүй гэсэн журам байдаг уу?
-Байлгүй яахав. Дулаан эрчим хүчийг хэмнэх дүрэм дээр дулааны шугам байгаа газраас хааш хаашаагаа 7-8 метрын зайд байх ёсгүй гэсэн дүрэм байдаг. Мөн Газрын гүний шугам хоолойноос хааш хаашаагаа 5 метрт барилга байгууламжаа барих ёсгүй гэсэн заалт ч бий.
Гэтэл манай иргэд энэ бүхнийг мэдсээр байж санаатайгаар бууж байна. Хашаа хатгах, граш, сэндвичин барилга зэрэг барьчихсан тохиолдол маш их байна. Үүнийг нь хэлэхээр бид Засаг даргын түр зөвшөөрөлтэй. Түр зөвшөөрлөө авчихсан гэдэг.

Том барилгууд их баригдаж байна. Сул газар байхаа болилоо. Одоо барилгын компаниуд ойр ойрхон барилгаа төлөвлөж байна. Сүүлийн үед зарим барилгын компаниуд бүр “Энэ шугамын чинь зөөгөөд холдуулчихъя. Автозамын дор байрлуулаал өгье. Эсвэл өөр газраар нь явуулчих. Мөнгийг нь гаргаад хийгээд өгье” гэдэг боллоо. Энэ дулааны шугам чинь зүгээр нэг хуванцар хоолой биш. Цэвэр усны хоолой, цахилгааны кабел ч биш. Үүнийг хамаагүй шилжүүлээд байж болдоггүй. Нарийн тооцоололтой байж байрлуулдаг. Мөн өндөр даралттай халуун ус байнга гүйж байдаг болохоор дуртай үедээ өөрчлөөд байх ямар ч боломжгүй.
-Тэгэхээр энэ шугам хоолойгоор хичнээн градусын халуун ус гүйдэг юм бэ?
-Өвлийн улиралд 100 орчим температуртай халуун ус шахна. Зуны улиралд 30-40 градусын халуун ус гүйнэ. Тэгэхээр өнгөрсөн дөрөв дэх өдөр энэ хоолойноос 30-40 градусын халуун ус годройтож гарсан гэсэн үг шүү дээ. Маш халуун ус. Хүн ч түлэгдэх аюултай. Хэрэв үүнийг засахгүй бол дараагийн удаа дахиад гоожихгүй гэх баталгаа байхгүй шүү дээ” гэсэн юм.
Ямартаа ч энэ айл тодорхой заалтуудыг зөрчин энд хашаагаа хатгаж, ажил үйлчилгээгээ явуулж байгаа нь илэрхий боллоо.

Ингээд газраа чөлөөлөхгүй байгаа айлынхантай уулзахаар орлоо. Нил хиншүү хярвас үнэртээд. Бодвол хонины толгой хуйхалж байгаа бололтой байлаа. Гэрт байх хүмүүсээс “Газраа яагаад чөлөөлөхгүй байгаа юм бэ. Энэ засварын ажлыг хийхгүй байгаагаас маш олон айл халуун усгүй өнжиж байна” хэмээвэл тэдгээр хүмүүс “Бид мэдэхгүй. Захиралаас асуу” гэлээ.
Тэгэхээр гэрт байгаа хүмүүс “Силикат” хэмээх компанийн ажилчид бөгөөд тэнд гэрээрээ байрлаж, малын толгой хуйхлах ажил хийдэг ажээ.
Харин тус компанийн захирал гэх эмэгтэй “ Өнгөрсөн дөрөв дэх өдөр дулааны шугамаас халуун ус гоожиж, хашаа даваад ороод ирэхэд нь тусламж дуудаж 102, лавлах гээд бүхий л газарлуу залгасан. Эндхийн хүүхдүүд халуун усруу орчих гээд хүндхэн байсан. Тэр үед би шаардлаагтай бүх арга хэмжээг авсан. “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК-руу залгахад “Бид мэдэж байгаа. Удахгүй ус нь өөрөө даралт багасаад гоожихоо болино гэж хариулсан. Харин би ажилчдаа энэ амратын өдрүүдэд хашаа гэрээ буулгаарай гэж хэлсэн. Гэтэл эд нар буулгаагүй байна.” гэсэн юм. Мөн тэрбээр манай ажилчид дотор ажлаа хийж байна. Та нар боломжтой бол хашааг нь буулгаад өгчих” гэж хэлэн хүмүүсийн дургүйг хүргэв.
Ямартаа ч хэрэв энэ компанийн ажилчид газраа чөлөөлөхгүй бол хууль хүчний байгууллага хийгээд газар чөлөөлөх албанд хандахаас өөр аргагүй гэдгийг албанынхан хэлж байв.
Дашрамд дуулгахад, нийслэлийн хэмжээнд “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК-ийн эзэмшилд нийт 379 км урт хос дулааны шугам байдаг байна. Үүний 70 хувь нь газар доор үлдсэн 30 хувь нь газар дээр байдаг ажээ.
Г.Уянга
оллоо.мн