Х.Тэмүүжин: Нийт сум хар зах дээр хууль бусаар худалдагдаж байгаа
 Чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүний   өргөн мэдүүлсэн Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд санал хүсэлтээ илэрхийлж, асуулт асууж байна.
 
Ц.Нямдорж гишүүн:
-Ердийн журмаар хэлэлцэж байгаа юмыг ээлжит бус чуулганаар хэлэлцдэг нь ямар учиртай юм бэ. Би үүнийг ойлгохгүй байна. Ээлжит бус чуулган гэдэг санаанд орсон асуудлаа хэлэлцдэг юм биш шүү дээ. Ямар гээчийн мундаг том шаардлага гараад үүнийг ээлжит бусаар хэлэлцэж байгаа юм бэ.

УИХ-ын дарга З.Энхболд: 
-Ээлжит бус чуулганаар хэлэлцэх хуулиудыг ач  холбогдлыг нь чухалчлаагүй. Хаврын чуулганаар яг батлагдах шахсан хуулиудыг гурван сар хүлээх хэрэггүй, хэлэлцээд шийдье гэсэн. Тэгээд бас нэмж  олон улсын буудлагын тэмцээн  болох гэж байна. Хуучин хууль маш их хүнд сурталтай хууль байсан.

 Ё.Отгонбаяр гишүүн: 
-Тэмцээнээс болж хуулийг хэлэлцэж байна гэлээ. Нэг тэмцээнээс болж бусад хүнийг чирэгдүүлж болохгүй байх.  Тэгээд би нэг юм асууя. Засгийн газраас зарим асуултыг өргөн бариагүй гэлээ.  Гэтэл өргөн баригдаагүй Засгийн асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ гэсэн. Ямрыг нь хэлэлцээд ямрыг нь хэлэлцдэггүй юм бэ.

УИХ-ын дарга З.Энхболд: 
-Тэмцээнтэй холбоотой асуудлаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хариулна.
Д.Ганбат гишүүн: Буудлагын чухал тэмцээн болон гэж байгаа учраас хуучин хуулийг яаралтай өөрчлөх шаардлагатай болсон. Малчдын гар дээр байгаа бууг хурааж авна гэсэн ойлголт байхгүй.

Х.Тэмүүжин гишүүн: 
-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль дээр сумны зохицуулалт байхгүй. Нийт сум хар зах дээр хууль бусаар худалдагдаж байгаа. Мөн галт зэвсэгтэй холбоотой бүртгэлийг сайжруулж байгаа. Аль нь байлдааны, аль нь ангийн гэдгийг ялгаж өгөхөөр болсон.

Ц.Нямдорж гишүүн: 
-Болгоомжгүйгээр хүний амь буудаад хөнөөчихсөн  тохиолдолд байдаг. Үүнийг санаатай хөнөөсөн гээд явуулчихаж болохгүй байх даа.

 Х.Тэмүүжин гишүүн: 
-Болгоомжгүйгээр буу халдахтай холбоотойгоор одоо үйлчилж байгаа хуульд хадгалах, тээвэрлэх журам байхгүй. Тэгэхээр  шинэ хуульд  болгоомжгүйгээр хүний амь нас хөнөөсөн асуудал тэндээ шалгагдаад явчихна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Жа...Ц 2015-08-07 08:15:01
    Сум хаана зарах нь юунд яаж нолоолохгээд бгаа юм. Сур узуулэ суржигнэдгээ болиоч
    150.129.140.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-05 12:33:34
    Нийт сум хар зах дээр хууль бусаар худалдагдаж байгаа...гэнэ үү. Ядахдаа жоохон ч гэсэн ойлгомжтой юм бич л дээ.
    103.229.122.218
    Мэдэгдсэн Хариулах
  • зөв бичиг 2015-08-05 04:05:19
    бөөн алдаа Уянг аа
    202.179.11.226
    Мэдэгдсэн Хариулах