Улсын наадмаар татаж чадаагүй жуулчдыг даншиг наадмаар татаж чадах уу
Улсын баяр наадмын өмнөхөн буюу долдугаар сарын эхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг наймдугаар сарын 1-ээс хойш ямар ч баяр наадам ой тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Харамсалтай нь  наймдугаар сар гарсан эхний тав хоногт өдөр бүр л Монгол орны өнцөг булан бүрд ямар нэгэн тэмдэглэлт ойн баяр наадам болж байна. Энэ тухай ч хангалттай мэдээлж буй. Тэгвэл Ерөнхий сайдын шийдвэрийг эсэргүүцэгчдийн тэргүүн эгнээнд бичигдэж буй нийслэлийнхэн эдгээр өдрүүдэд даншиг наадамд бэлдээд тун завгүй байна. Тодруулбал энэ сарын 8, 9-нд нийслэл хотод Хүй мандлын  ногоон дэвжээнд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойн даншиг наадам болох гэж байна.

Энэ наадамд хотын удирдлагууд ихээхэн ач холбогдол өгч энэ хэрээрээ ч багагүй мөнгө төгрөг зарлагдаж байгаа. Ингээд ч болоогүй даншиг  наадамд хүчит 256 бөх зодоглох бөгөөд тэдэнд цол хүртэл олгохоор болсон нь олны нүдийг орой дээр нь гаргаж орхисон. Ингэхдээ даншиг наадмын цол нь Улсын цолноос тусдаа гэдгийг зохион байгуулагчид хэлж байгаа. Юу гэхээр даншиг наадмаас хүртсэн цолыг даншигт барилдахдаа л ашиглана гэсэн үг аж.  Харин энэ шийдвэрийг олон түмэн төдийлөн таашаагаагүй ч зохион байгуулагчид шийдвэрээ өөрчлөөгүй.  Хурдан морьдын тухайд  эрлийз морьдын уралдааныг зохион байгуулахгүй гэдгээ хэлсэн. Ингээд ч  нийслэлчүүд бид ердөө нэг сарын зайтай хоёр ч удаа наадамлахаар боллоо. 

Баяр наадам сайхан. Маргах зүйл байхгүй. Гэхдээ бид алдарт бичин жилийн зудны өмнө ийнхүү баярлаж наадаад байх нь хуучны учир мэдэх хашир хөгшчүүлд бол нэг их таалагдахгүй байгаа. Түүнчлэн эдийн засгийн хямралтай энэ үед бол наадам мэтийн зүйлд  зуу, зуун саяар нь ингэж үрэн таран хийх нь бүрч таалагдахгүй байгаа юм.

Харин нийслэлийнхэн даншиг наадмаар маш олон жуулчдыг татаж Монгол орноо сурталчилан таниулж хангалттай мөнгө олно хэмээн тооцоолжээ. Гэвч дэлхий нийтэд аль хэдийн танил болсон Монголын үндэсний их баяр наадмаараа татаж чадаагүй жуулчдыг жижиг даншигаар татаж чадна гэдэг юу л бол. Энэ жилийн баяр наадмаар жуулчдын тоо эрс буурсныг наян настай буурлаас найман настай балчир ч мэдэж байгаа. 

Харамсалтай нь энэ бүхнийг нийслэлийн удирдлагууд л хараагүй бололтой. Ингэхдээ бүр зүгээр нэг тооцоо судалгаа яриагүй мөрөөдлөө ч ярьж байна уу гэлтэй зүйлийг Засаг даргын орлогч Ё.Гэрэлчулуун телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ ярьсан нь олныг гайхшруулж орхисон. Тэрбээр даншиг наадмаар нэг сая жуулчин хүлээн авахаар тооцоолж байгаа хэмээн хэлж орхив. Улаанбаатар хот өөрөө дөнгөж 1.2 сая хүнтэй. Тэгэхээр  хамгийн энгийнээр тайлбарлахад нэг сая жуулчныг  хүлээж авахын тулд айл бүр гэртээ ам бүлийн хүнийхээ тоогоор  жуулчин байлгаж байж хотын даргын төлөвлөгөө биелнэ. Учир нь нийслэлд нэг сая  жуулчин хүлээн авах зочид буудал, амралтын газар, ресторан, кафе ч байхгүй. Мөн нэг сая жуулчин хүлээн авах нисэх онгоцны буудал ч байхгүй. Тэгэхээр хотын удирдлагуудын энэ төлөвлөгөөг мөрөөдөл гэхээс өөр юу гэж ойлгох вэ? 

Манай хотын удирдлагууд ийм тэнгэрийн тооцоо гаргаж, тэрийгээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хээв нэг ярьж суугаа нь ард иргэдээ дэндүү дорд үнэлж, доромжилсон хэрэг биш гэж үү. Үнэндээ нийслэлийнхэн төсвийн мөнгийг гарынхаа салаагаар урсгахдаа гаргууд улс. Өнгөрсөн гурван жилийн туршлагыг харж байхад ганц зуны гангараанд дөрөв таван зуун саяыг төсөвлөж, ганц жилийн настай гүүрэн гарцанд 700 саяыг зарж, ганц хоногийн настай “усан хөшиг”-нд 70 саяыг зарлагдсан зэргээс нийслэлийн удирдлагуудын үрэлгэн занг харж болно. Одоо бүр мөнгө үрэх зүйл олдохгүй болохоор нь Засгийн шийдвэрийг эсэргүүцэн эсэргүүцэн 500, 600 саяар даншиг наадам зохион байгуулахаар болсон нь энэ. Бас болоогүй даншиг наадмын үеэр нийтийн тээврийн хэрэгслүүд хүй долоон худаг руу үнэ төлбөргүй зорчино гэж байгаа. Тэгвэл ингэж хоёр өдөр үнэгүй үйлчилснээр багагүй хэмжээний алдагдалд ордог гэдгээ ч нийтийн тээврийнхэн хэлдэг. 

Уг нь нийслэл хотод хийж хэрэгжүүлэх наад захын тулгамдсан асуудал нэг хоёроор тогтохгүй их байна. Хог шороондоо дарагдсан хотод хог боловсруулах үйлдвэрийн хүрэлцээ хангамж маш муу байна. “Койка”-гийн дэмжлэгээр барьж, босгосон үйлдвэр нь мөнгө хөрөнгийн асуудлаас болоод бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй өнөөдрийн байдлаар хог хадгалах зоорийн зориулалттай байна. 

Үүнээс гадна хамгийн том асуудал бол цэвэрлэх байгууламжийн асуудал. Бид энэ зун эгээтэй л бохирондоо живээгүй. Живэхэд тун ойрхон байсан. Эцэст нь нийслэлчүүдийн ундны гол эх үүсвэр болсон хатан туул голоо дэлхийн хамгийн том жорлон болгож орхисон. Олон жилийн настай цор ганц цэвэрлэх байгууламжаа зүтгүүлсээр байгаад эцэст дэлбэрэхийн даваан дээр нь нэг хоногийн зогсолт хийж халь зассан болоод өнгөрсөн. Гэсэн ч хотын удирдлагууд эрхэм улсын баатар дарга шинэ цэвэрлэх байгууламж яг хэзээ барьж, эхлэх талаар ганц ч үг амнаасаа унагаагүй. 

Даншиг наадам, усан хөшиг гэж аахар, шаахар зүйл хөөцөлдөж байхын оронд жижиг ч болтугай цэвэрлэх байгууламж барьж босгоно хэмээн хэдэн зуун сая төгрөгийн өртөг ярьсан ч бид нээх их зүйл ярихгүй шүү дээ уг нь. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2015-08-07 04:39:13
    ЭНЭ СЭТГЭГДЭЛ БИЧИЖДЭГ ХҮМҮҮС ҮРГЭЛЖ МОНГОЛ УЛСИЙГ МУУ БАЙГААСАЙ МУУХАЙ БАЙГААСАЙ ГЭЖ БОДДОГ ХҮМҮҮС БОЛОЛТОЙ ЭНЭ ХҮМҮҮС ТАТВАР ӨГДӨГ Ч ЮУМ УУ ХЭН МЭДЛЭЭ ЭНЭ НАА...
    124.158.91.83
    Мэдэгдсэн Хариулах
  • ККККК 2015-08-06 02:24:04
    ЭНЭ УНАЛТЫН ҮЕД ЮУН НААДАМ МАНАТАЙ Л БАЙМААР ЮМ. ДАХИАД СОНГОГДОХЫН ТУЛД ОЛОНД ХАРАГДАХ ШОУГАА ХИЙХ САНАА
    112.72.13.176
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-08-06 00:51:58
    ХОТОД ЗӨВ БОДЛОГО ХЭРЭГТЭЙ БАЙСАН ЮМ. БАТҮҮЛД ИЙМ УХААН БАЙХГҮЙ НЬ ХАРАМСАЛТАЙ
    103.26.195.191
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол цус 2015-08-05 13:42:08
    Муусайн малнуудаа та нар яагаад эсэргүүцээд байгаа юм бэ энэ даншигийн төсөв нь тиймч их биш шүү дээ эх орноо яагаад сурталчилж болдоггүй юм аялал жуулчлалыг хө...
    103.229.123.97
    Мэдэгдсэн Хариулах
  • Гаяа 2015-08-05 12:14:38
    Энэ бол үлгэр
    103.229.123.25
    Мэдэгдсэн Хариулах
  • тт 2015-08-05 07:38:03
    Татна ш дээ.Улаан ган байсан.Одоо байгал дэлхий хичнээн сайхан байна.
    112.72.13.33
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-05 07:12:15
    Наадам хийж мөнгө идэх л арга байх даа, эсвэл Ерөнхий сайдаасаа өс хонзон авч, битгий гэхээр нь хийж байгаа биз дээ,
    202.21.124.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Гонио бат үүлээ 2015-08-05 06:28:16
    яая яа сөнөсөн манж улсыг сэргээн байгуулах гээд байна уу: арай л хэтэрхий хуучнаа санагалзаад байнаа даа. хужаагийн удам гэсэндээ яаж зүгээр байх вэ гэж л ха...
    203.194.114.123
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-08-05 06:21:25
    MONGOLCHUUD BID CHINI MUN CHI IKH TENEG KHUMUUS GEDGEE OILGOKH KHEREGTEY
    122.201.21.59
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2015-08-05 04:05:02
    Хотыг хот шиг болгож байгаа Бат-Уулийг муулаад байгаа энэ хэдэн улаан хацарт Улаантангууд хедееруугээ зайлцгаа
    112.72.11.117
    Мэдэгдсэн Хариулах
  • 15 2015-08-05 03:52:27
    БИД ЖААХАН УХААНАТАЙХАН ШИГ СОНГОЛТОО ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШИНЭ ЗАЛУУ ЗАЛГАМЖ ХАЛААГ СОНГОХ ХУУЧИХ БАТҮҮЛ МЭТИЙГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН АРЧИХ ХЭРЭГТЭЙ
    122.201.22.112
    Мэдэгдсэн Хариулах
  • Найдан 2015-08-05 03:41:46
    Хөшөөтэй хайр найргүй тэмцэгч Бат-Үүлийн бас нэг атгаг санаа биз. Ингэж дасгаж байгаад удахгүй коммунист наадам хийхгүй, ардчилсан даншиг хийнэ гэх биз.
    112.72.13.175
    Мэдэгдсэн Хариулах