Сайд нарыг "давхар дээл"-тэй байлгах хатуу үүрэг
АН-ын бүлэг хуралдаад Ерөнхий сайд болон Засгийн газрыг тогтвортой ажиллуулна гэдэгт санал нэг байгаагаа мэдэгдээд байгаа билээ. Энэхүү мэдэгдлийг гаргахын сацуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт дараагийн зургаан сайдыг УИХ-аас томилохыг үүрэг болгосон юм. Тэгэхээр шинэ сайдуудын суудалд залрах сайд нарын олонх нь шинэ, гишүүн бус хүн байх байх гэсэн таамаг эргэлзээ төрүүлж эхэллээ. 
Ерөнхий сайд үнэхээр АН-ын дарга З.Энхболдтой  тохирч, асуудлаа шийдсэн бол "давхар дээл"-тэй гишүүдийн нэрсийг УИХ-ын даргад өргөн барина. Ингэснээр МАН-ын зургаан сайдын оронд УИХ-д гишүүн суудаг зургаан гитшүүнийг томилно гэсэн үг. Ингэсэн тохиолдолд "давхар дээл"-гүй байх Ерөнхийлөгчийн уриалга юу ч биш болж таарна. 

Тэгэхээр АН-ынхан Төрийн дээр гарч, дуртай “тоглоомоо” эхлүүлдэг энэ үед асуудлдыг шийдэх өөр гарцыг хайр эрх мэдэлтэн ч алга байх шиг байна. Тэдэнд Улсын бодлого, үйл ажиллагааг хэвийн явуулахаас илүүтэй өөрсдийн фракц хоорондын ашиг сонирхолд нийцүүлэх нь чухал буй.

Өмнөх таамгаар дараагийн зургаан сайдын оронд “Шударга ёс” эвслийн квотоор Монголбанкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугар, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Арвин, Г.Баярсайхан, ИЗНН-ын Ц.Ганхуяг нарыг Засгийн газрын гишүүн болно хэмээж байсан.

Тэгвэл бүх сайд нарыг УИХ-ын гишүүдээс сонгох тактик хэрэгжиж эхэлбэл, “Шударга ёс” эвсэлд ногдож буй хоёр сайдын суудлыг эс тооцвол эрх баригч АН-ын тэр дундаа олон жижиг фракцад харьяалалтай УИХ-ын гишүүдийн дунд сайд болох өрсөлдөөн өрнөх таамаг харагдаж байна.

Үүнээс гадна бие даагчдад ч сайд болох боломж гарч магадгүй. Үүнийг зөвхөн АН-ынхан л мэдэх учиртай. Учир нь тэд улс төрийн дээр суугаа шүү дээ одоохондоо. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.