АН-ынхан Ерөнхийлөгчийг "эсэргүүцэж"  Ш.Түвдэндоржийг сайд болгох уу
УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдаар томилуулах санал хэвээр байгаагаа мэдэгдэв. Ерөнхийлөгчийнхөө санаачилсан “Давхар дээл тайлах” хуулийн төсөлд тууштай хандсан Х.Баттулга давхар дээлээ тайлж, сайдын ажлаа буцаан өгсөн. Үүнээс үүдэн АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад нэр дэвшүүлсэн юм. Учир нь энэ суудал МоАХ фракцийн мэдэлд байх ёстой гэснээр Ш.Түвдэндоржийгоо сайдын суудалд санал болгосон ч Ерөнхийлөгч энэ талаар байр сууриа илэрхийлсэн нь олны анхаарлыг татсан асуудал болж хувирав.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилох асуудлаар зөвшилцөхийг хүссэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн албан бичигтэй танилцаад “Хууль  тогтоох болон гүйцэтгэх байгууллагын хоорондын эрх үүрэг, хариуцлага, хяналтын тогтолцоог тодорхой болгон зааглах ажлыг энэ удаагийн томилгооноос эхлэх хэрэгтэй. Иймээс сайдын албан тушаалд УИХ-ын гишүүний нэрийг давхардуулан дэвшүүлэхгүй байх нь зүйтэй. Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүнийг томилох тухай саналаас татгалзаж байна. Мөн Засгийн газрын гишүүнийг шинээр томилох саналыг дахин зөвшилцөх хэрэгтэй” гэв.

Харин АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Ерөнхийлөгчийн албан хариуг няцааж, “Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшүүлэх асуудлаа хуулийн дагуу зөвшилцсөн гэж мэдээлсэн. Ардчилсан нам өнөөдрийн үйлчилж байгаа хуулийн хүрээнд асуудлыг шийднэ” гэлээ. Ийнхүү Ерөнхийлөгчийн саналыг сөрсөн АН-ынхан өнөөдөр байнгын хороогоор Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдаар томилох асуудлыг хэлэлцэнэ.
 
Өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлгийнхэн Засгийн газраас Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад томилох хүнийг УИХ-д санал болгоогүй байхад байнгын хороогоор хэлэлцлүүлэх гэж зүтгэсэн. Харамсалтай нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ирц хүрээгүйгээс хуралдаан хойшлосон юм. Харин өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Ш.Түвдэндоржийг томилуулах саналыг УИХ-ын даргад өргөн барьсан. Ийнхүү Давхар дээл” тайлах хуулийн төсөл унаж, нэг сайд дээлээ тайлсан ч түүний оронд бас нэгэн давхар дээлтэй сайдыг зүтгүүлж эхэллээ.

Нэг үгээр хэлбэл Ерөнхийлөгч  УИХ-ын гишүүнээр Засгийн газрын гишүүний ажлыг давхар хийлгэхгүй гэсэн ч Д.Эрдэнэбат тэргүүтэй УИХ  дахь АН-ын бүлгийнхэн Ш.Түвдэндоржийг зүтгүүлсээр байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-06-10 09:56:49
    Түвдэндоржоо,чи ингэж олон түмнийг доромжолж сайдын суудалд шунаж байхаар, хэдэн гахайгаа хариулаад явбал барав биш үү.Чи энэ ажлыг чадах ч үгүй. Олон түмнээс авсан саналаа яах гэж бодоод байна вэ??? Чи энэ үйлээрээ, хэн бэ? гэдгээ яруу тодоор батлав...Чө
  • erka 2014-06-10 08:15:58
    шал утга алга
  • ? 2014-06-10 05:39:53
    Хөөе, нөхөд өө, энэ хүн чинь эрүүл мэнд нь ямар хүн бэ дээ? Энэ зураган дээрх царай нь нэг л онцгүй харагдаж байх чинь вэ?
  • зочин 2014-06-10 01:57:14
    үнэхээр энэ Монголд минь төрийн түшээ ахийчэх чадалтай,жудагтай,сэтгэл зүрхтэй,шударга залуучууд олдохгүй байнуу,албан тушаалаар эх орноо худалдагсад,чадваргүй нохойнууд л төрд шургалахын төлөө яахаас ч буцахгүй болжээ, ард түмнээ дэндү