Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажилласан тухайгаа танилцууллаа

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт өвөлжилтийн бэлтгэл, ургац болон “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаас олгогдсон хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тэрээр Сэлэнгэ аймгийн 12 сум, суурин газарт томилолтоор ажилласан тайлангаа танилцууллаа.

Монгол Улсын үр тарианы 50 хүртэл хувь, төмс хүнсний ногооны 30 хувийг хангаж ирсэн Сэлэнгэ аймгийн хувьд энэ жил хэд хэдэн сумдад зуншлага тааруу, гантай байна.

Энэ жилийн хувьд ургацынхаа 50 хүртэл хувийг алдаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тухай удирдлагууд нь хэлж буй ч тариаланчид ийм дүгнэлт хийхэд эрт гэж үзэж байна. Тариа хураах хүртэл хугацаа бий, тэр үеийг хүлээх, тариаланчид бүхий л нөөц бололцоогоо ашиглаж хаягдалгүйгээр үр тариагаа хурааж авах боломжтойг тайлбарлаж байна.

Шинээр бүртгэгдсэн 15 мянган жижиг, дунд үйлдвэрийн 2000 гаруй нь энэ аймагт үйл ажиллагаа байгаа ба дийлэнх олонх нь ХАА-н чиглэлийнх байна. Сумдад хөдөө аж ахуйн парк хөгжүүлэх нөхцөл нь бүрдсэн, парк хөгжүүлэх жишиг байдлыг эхлүүлэх шаардлагатай байна зэрэг дүгнэлтийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.      

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • жур бурмаад 2015-08-04 08:24:30
    тэнэг бурмаа авгайг намар болтол тариа хураалт дуустал бүх тариалангын талбайгаар ажилуул. тэгээд өвөл тугаалаа гаргаад үзэг дээ.
    203.194.114.123
    Мэдэгдсэн Хариулах