Онгоцны хэсгүүд олдсоор байна
Өнгөрсөн оны гуравдугаар сард МН370 онгоц 239 зорчигчтой Куала Лампураас Бээжингийн чиглэлд хөөрч байхдаа сураггүй алга болсон билээ. Онгоцыг олохоор Малайз, Австрали тэргүүтэй дэлхийн 22 орны 3500 гаруй аврагч Энэтхэгийн далайд эрлийн ажиллагааг хийсэн боловч онгоцны жижиг хэсгийг ч олоогүй юм. Гурван сарын өмнөөс тус онгоцонд зорчиж явсан 239 хүнийг амиа алдсан хэмээн зарлаж Малайзын иргэний агаарын тээврийн компани зорчигчдын гэр бүлд 50 мянган ам.долларын нөхөн төлбөр өгсөн.
 
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Энэтхэгийн Дэнис хотын өмнө зүгээс МН370 онгоцных байх магадлалтай эвдэрхий хаалгыг олсон билээ. Гэвч одоогоор Малайзын талаас уг хаалгыг МН370 онгоцных мөн эсэхийг батлаагүй байгаа.
 
Энэ талаар Малайзын иргэний агаарын тээврийн ерөнхий удирдагч Азарудин Абдул Рахман “Асошэйтэд пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Би хэвлэл мэдээллийн хэрэгслээр МН370 онгоцных байх магадлалтай хаалганы хэсэг олдсон тухай олон мэдээ уншсан. Гэвч Малайзын иргэний агаарын тээврийн мэргэжилтнүүд үүнийг орон нутгийн ахуйн хэрэглээний шат хэмээн таамаглаад байна” хэмээсэн байна. Гэтэл энэхүү мэдээлэл гарснаас хойш буюу өнгөрсөн ням гарагт Реюнион арлаас савхин улаан бариултай, хятад маягийн эвдэрхий төмөр данхны хэсгийн зургийг нэгэн гэрэл зурагчин дарж баримтжуулсан талаар Франц- Пресс агентлаг мэдээлсэн юм.
 

...Малайзын шинжээчид онгоцны хэсгийг Тулуз хот дахь Францын иргэний агаарын тээврийн осол хариуцсан хэлтэс рүү хүргүүлж, шинжилгээ хийлгэжээ. Шинжилгээгээр Реюнион арлаас олсон онгоцны хэсгийг МН370 онгоцны далавч байсныг нотлоод байна...

 
Ийнхүү осолдсон онгоцны хэсгүүд олдож эхэлжээ. Тэгвэл Малайзын тээврийн сайд Энэтхэгийн Реюнион арлаар онгоцны өөр хэсгийг хайх эрлийн ажиллагааг улам эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж. Мөн Малайзын Засгийн газар онгоцны жижиг хэсгүүд олдоод буй Реюнион аралд самналт хийхээр болж Австралийн талаас тусламж хүсээд байна. Эрлийн ажиллагааг эрчимжүүлснээр өнгөрсөн лхагва гарагт Реюнион арлын орчмоос тус онгоцны далавч байх магадлалтай хэсгийг олсон.
 
МН370 онгоц нь осолдохоосоо өмнө байшин мөргөж, далавчны хэсэг унасан байх магадлалтай хэмээн мэргэжилтнүүд үзэж байсан юм. Малайзын шинжээчид онгоцны хэсгийг Тулуз хот дахь Францын иргэний агаарын тээврийн осол хариуцсан хэлтэс рүү хүргүүлж, шинжилгээ хийлгэжээ. Шинжилгээгээр Реюнион арлаас олсон онгоцны хэсгийг МН370 онгоцны далавч байсныг нотлоод байна. Цаашдаа ч осолдсон онгоцны хэсгүүд олдох магадлалтай байгаа билээ.
 
Монголын мэдээ
Ш.Цогзолмаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нэргүй 2015-08-04 10:28:58
    Байшин мөргөсөн гэж хаана ч гараагүй л байсан юмсан.
    103.10.21.8
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-08-04 08:38:21
    Малайзад 2 монгол хүүхэн хүний гарт алагдсан. Үүнийг Малайзын ЗГ, Шүүх зэрэг нь авч хэлэлцээгүй орхисон. Үүний оронд малайзын 2 нисэх онгоц унаж устсан
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
  • журд 2015-08-04 08:28:34
    бөө нар сэтгүүлч болбол дээр юм биш үү. шоо орхиод л мэдээ бичээд байж дээ. одооны сэтгүүлчид яг ийм л байна.
    203.194.114.123
    Мэдэгдсэн Хариулах
  • болд 2015-08-04 07:25:02
    энэ сэтгүүлч нэртэй төлөгч нар өөрийнхөө тархины хэмжээгээрээ авч өгөх юм. байшин мөргөсөн бол аль хэдийн олдчих юм бишүү
    112.72.13.192
    Мэдэгдсэн Хариулах