Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Нийслэлчүүдийн очих дуртай газруудын нэг болоод хоёр жилийн хугацааг үдэж байна. Уг хүрээлэн байгуулагдахаас өмнө нийслэлчүүд бид хүүхэд багачуудаа салхилуулах, залуус нь цагийг зөв боловсон өнгөрөөх хүрээлэн, тийм л сайхан орчинтой болох сон хэмэн хүсэж байсан нь ийнхүү Н.Алтанхуягийн Засгийн газрын үед биеллээ олсон юм. Тэгвэл өнөөдөр энэ газар хоногийн 24 цагийн турш хүнээр тасрахаа байжээ.
Нэг үгээр зөвхөн нийслэлчүүд төдийгүй хөдөө орон нутгаас ирсэн зочин гийчдийн очиж үзэх газруудын нэгт багтах газар болов.
Учир юун гэвээс саяхны нэг өдөр хаа холын 1000 км-ийн тэртээгээс манай нэг хамаатны ах хотыг зорин ирсэн юм. Түүний хотод ирсэн шалтгаан бол хамаатныхаа хүний хуримд уригдсан.
Мөн 20 орчим жил хотод хөл тавиагүй түүнд үзэж харах юм их. Иймээс хотын бид хөдөөнөөс ирсэн хамаатныхаа ахад хотоос юуг нь түрүүлж үзүүлэх вэ хэмээн өөр хоорондоо ярилцтал хамгийн түрүүнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн санаанд буусан юм. Мэдээж, тэртээ холын нутагт нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байдаг шиг усан оргилуур, тохилог орчин байдаггүй. Мөн мал дээр амьдардаг хүмүүс хотод тэр бүр ирээд байх боломжгүй тул бид хамгийн түрүүнд ахдаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг танилцуулахаар тус хүрээлэнг зорьсон юм. Орой үдэш илүү сайхан харагддаг учир харуй бүрий болж байхад ирлээ.
Тус хүрээлэнд орой болсон шинжгүй, хөл гишгэх зайгүй олон хүн байлаа. Гэсэн ч ахад маань энэ хүрээлэн үнэхээр их таалагдсан. Түүний хувьд амьдралдаа харж байгаа хамгийн том хүрээлэн тэр байсан юм.
Түүнд тус хүрээлэнд ирснээр юу хийх боломжтой вэ гэдгийг бүгдийг тайлбарлаж өгөв. Залуус сагсан бөмбөг, хөлбөмбөг агаарын теннис тоглож болох тийм том олон талбайтай. Дугуй унаад олон км газар аялах боломжтой. Мөн хүсвэл та мод тарьсан ч танд нээлттэй гэдгийг түүнд хэллээ. Ингээд зураг хөргөө авахуулав.
Гэтэл тэр үед ахын хамгийн их гайхсан зүйл бол элдэв тоглоомын худалдаа наймаа байлаа. Хүрээлэнгийн үүдээр эгнэж, зогссон, суусан наймаачид төрөл бүрийн хятад тоглоомуудыг ёоз ёозоор нь дэлгэсэн байв. Тэрээр “ийм гоё газрыг энэ наймаачид зах болгож байна даа” гэлээ. Хариуд нь бид “энэ наймаачдыг хөөгөөд ч дийлэхгүй байгаа юм” гэж мэдэмхийрэв.
Гэхдээ л Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өнгийг хамгийн ихээр гутааж байгаа зүй бол 1000 төгрөгнөөс эхлээд 35 000 төгрөг хүртэлх үнэтэй элдэв төрлийн тоглоомнууд байв. Нэг үгээр тэдгээр тогломнуудыг "ямар ч хэрэггүй хог" гээд хэлчихэд буруудахгүй байх. Учир нь Тэнд мэргэжлийн хяналтаас худалдахыг хориглосон элдэв хийн бөмбөлөг, бөмбөг, киноны баатруудын дүрстэй, дотроо фосфорттой гэрэлдэг гээд төрөл бүрийн тоглоом худалдаална.
Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхдээ дагуулан тус хүрээлэнгээр зугаалах гэхээр энэхүү тоглоомнууд үнэхээр их асуудал үүс гэнэ. Хүүхдүүд нь заавал нэг тоглоом авна хэмээн орилно. Олны дунд хүүхдээ уурлуулж, уйлуулахыг хүсээгүй эцэг эхчүүд хүссэн хүсээгүй халаасаа тэмтэрнэ.
Уул нь тус хүрээлэнгийн захиргаа эл асуудлыг шийдэх гэж гар дээрх худалдааг хориглож, худалдаа үйлчилгээг майхан буюу зориулалтын бупетэд явуулж байгаа ч гэлээ дийлэхгүй байгаа бололтой. Наймаачид өдрийн цагаар ил задгай худалдаагаа хийхгүй ч гэлээ орой болохоор л ингээд шавчихдаг аж.

Г.Аянга
Olloo.mn
Olloo.mn