П.Ганхуяг: Хивэгний экспортыг хязгаарлана
Малын тэжээл бэлтгэх аж ахуйн нэгжийг НӨАТ-аас чөлөөлөх талаар ХХААЯ- ны мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч П.Ганхуягаас тодрууллаа.
 
-Малын тэжээл бэлтгэх аж ахуйн нэгжийг НӨАТ-аас чөлөөлөхөө ХХАА-н сайд мэдээлсэн. Хэрэгжиж эхэлсэн үү?
 
-Засгийн газраас валютыг нөхөж импортыг орлох нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дотоодын аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор НӨАТ-аас чөлөөлөх тогтоол гаргасан. Үүний дагуу малын тэжээл бэлтгэх дотоодын фермер, аж ахуйн “нэгжүүдийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулж Засгийн газраар хэлэлцүүлж байна. Мөн өндөр үнэтэй хивэгний импортыг хязгаарлаж, тэжээлийн үнийг бууруулах тэжээл үйлдвэрлэгчдийг дэмжиж өрсөлдөөн бий болгох, малыг зөвхөн хивгээр биш бусад олон төрлийн нэмэлт тэжээлээр бордох, чанарыг сайжруулах зорилготой.
 
-Малын бүх төрлийн тэжээлүүдийг НӨАТ-аас чөлөөлөх үү?
 
-Хивэг, багсармал, хорголжин, эрдэс нэмэгдэлт, ногоон тэжээл, сайн чанарын бордоо, мах сүүний чиглэлийн фермерүүд гээд энэ чиглэлийн үйлдвэрлэлийг НӨАТ- аас чөлөөлнө гэсэн үг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дотоодын гурилын үйлдвэрүүд хивэгнийхээ үнийг хоёр дахин нэмсэн. Тухайлбал, тонн тутамд 220 мянган төгрөг байсан хивэг 540 мянган төгрөг болж өссөн нь дотоодын мал аж ахуйн чиглэлийн фермерүүд, малчдад хүнд туслаа.
 
Гурилын үйлдвэрүүд хивэгний борлуулалт багасангуут Хятад улсад экпортолж эхэлсэн. Дотоодод хивэгний борлуулалт жилд 5-10 мянган тонн бол урд хөршид 200-300 тонноор илүү байдаг. Үйлдвэрлэлээ тогтвортой явуулж агуулахаа чөлөөлөхийн тулд экспортлохоос аргагүй байдаг тал бий. Нөгөөтээгүүр, тэжээл үнэтэйгээс гадна нөөцөлж авах агуулах савны хүрэлцээ муугаас шалтгаалж байгаа юм. Тиймээс хивэгний экспортыг хязгаарлаж, малын тэжээл бэлтгэдэг дотоодын үйлдвэрүүдээ НӨАТ-аас чөлөөлж байгаа.
 
-Хивэгний экспортыг хэзээнээс хязгаарлах вэ?
 
-Ирэх 10 дугаар сарын 1-ээс 2016 оны гуравдугаар сарын 30 хүртэл хязгаарлах саналыг Засгийн газарт оруулж байна. Дотоодын тэжээлийн хүрэлцээ хангамжаас шалтгаалан хивэгний экспортыг тодорхой хугацаагаар хориглох асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэх юм. Мөн дотоодод үйлдвэрлэсэн малын тэжээлийг НӨАТ-аас чөлөөлөх, малчдын ноос, арьс ширний урамшууллыг бүрэн хэмжээгээр олгох санхүүжилтийг шийдвэрлэх, хорооны гишүүн гэсэн хязгаарыг дагаж мөрдөхгүй байх зэрэг асуудлыг УИХ- аар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа.
 
-Үүнээс гадна энэ жил хэдэн тонн хадлан тэжээл бэлтгэх вэ?
 
-Ирэх өвөл 58 сая мал өвөлжинө. Тиймээс 1.4 сая байгалийн хадлан, 150 мянган тонн үйлдвэрийн болон гар тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй байна. 150 мянган тонн тэжээл нь малыг 30 хоног нэмэгдэл тэжээлээр тэжээхэд хүрэлцэхүйцээр нөөц бүрдүүлж байгаа юм. Аймаг, сумдын аюулгүйн нөөцөд нийт 29.4 мянган тонн өвс, 11 мянган тонн тэжээл бэлтгэх даалгавар өгсөн. Гантай байгаа аймгуудад хадлан бэлтгэх зориулалтаар Дорнод, Сүхбаатар аймгаас нийт 630 мянган га газрыг ашиглуулахаар зохицуулж байгаа. Газар тариалангийн үйлдвэрлэлээс стандартын шаардлага хангахгүй байгаа нийт 10.9 мянган тонн улаан буудайгаар улс, аймгийн өвс тэжээ­лийн нөөц бүрдүүлэхээр болсон.
Зууны мэдээ
Ц.Мягмарбаяр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хивэг 2017-03-28 12:10:20
    Хивэгний экспортыг хэзээнээс хязгаарлах вэ??? М.Энхболдоо, Эрдэнэбат сайдаа??? МАлчид чинь хэцүүдлээ шүү??? шуудай хивэг 10,000 болчихлоо
    122.201.21.203
    Мэдэгдсэн Хариулах
  • zorro 2015-08-04 04:57:04
    Exporrtoo ulam hemegduulekhin orond hyzgaarlaj baidag sonin edin zasag shuu
    112.72.11.119
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-08-04 03:10:06
    Юмыг яаж мэдлээ энэ жил гандуу ирэх жил нөгөө мич уучлаарай мич бүхэн хэцүү байгагүй тэгээд цаг хүндэрвэл бид гаднаас хивэг авах болно шүү дээ
    112.72.13.69
    Мэдэгдсэн Хариулах