“Би Жи Би Жи” компанийнхан 16-р байрны хажууд барилга бариад эхэлжээ
Баянгол дүүргийн 14-р хорооны 16-р байрны хажууд Би Жи Би Жи компани 18 давхар орон сууц барихаар зэхэж, гаражын зориулалтаар зургаан метр орчим гүн нүх ухсанаас тус байрыг нурах аюултай боллоо хэмээн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байсан цаг саяхан.  Ингэж нүүлгэн шилжүүлээд сар гаруйн хугацаанд тус байрны оршин суугчдыг зочид буудалд байрлуулсан юм. Харин энд нэлээд их мөнгө зарцуулсан тооцоо бий. Тухайн үед нүхийг НЗДТГ-ын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэн булж, хөрсийг хүчитгэх ажил хийсэн билээ. Мөн Би жи би жи компанийн барилга барих зөвшөөрлийг цуцлахаар болсон талаар тус дүүргийн Засаг дарга Д.Оросоо мэдээлж байв. Харин Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас тус газарт тоглоомын талбай гараж барина хэмээж байсан юм. 

Тэгвэл өнөөдрийн байдлаар хажуугийн байраа нурах эрсдэлд оруулчихаад  ухсан нүхээ таглах мөнгө байхгүй хэмээн хээв нэг хэлж суусан “Би Жи Би Жи” компанийнхан өнөөх барилгын ажлаа дахин эхлүүлсэн байна. Учир нь тухайн компанийн барилга барих эрхийг  өнөөг хүртэл цуцлаагүй байгаа аж.  Эрхийг нь цуцална хэмээн ам бардам хэлж суусан Засаг дарга Д.Оросоо ч өнөөдөр нам гүм байна.


Харин 16-р байрны оршин суугчид л барилгын ажлаа эхлүүлсэн компанийн хүмүүстэй уулзаж учир байдлыг тодруулсан талаараа хэлж байна. Тодруулбал 16-р байрны оршин суугч Б.Мажда “Би жи би жи компанийхны тайлбарлаж байгаагаар эхний ээлжинд хамгаалалтын хана босгож байна. Гэхдээ дан ганц хана барих бус нийтэд нь барилгын суурийг хийж байгаа. Цаашдаа барилга барина гэдгээ хэлж байна. Харин нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас тухайн суурин дээр тоглоомын талбай граш барина гэсэн ямар ч зураг төсөл гараагүй, эцэслэн шийдэгдээгүй асуудал. Зөвхөн яригдаж байсан төдий. Тэгэхээр барилга хот байгуулалтын яамнаас зөвшөөрөл өгсний дагуу 16-р байрны хажууд 18 давхар барилга босох нь тодорхой болж оршин суугчдад тоглоомын талбай байгуулж өгнө гэсэн нийслэлийн удирдлагуудын үг худал болж таарлаа” хэмээн ярилаа. 



Харин бид энэ асуудлаар албаныхнаас тодруулахаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар луу залгахад хариулт өгөх хүн олдсонгүй. Тэд “Манайд хамаагүй 16-аас дээш давхар барилгын зөвшөөрлийг бид өгдөггүй БХБЯ-аас асуу” гэлээ.Ингээд бид  БГД-ийн Засаг дарга Д.Оросоогоос  зарим зүйлийн талаар тодрууллаа. 

-Дүүргийн чинь нутаг дэвсгэр дээр зөвшөөрөлгүй барилга барьж оршин суугчдын тав тухыг алдагдуулж байсан “Би Жи Би Жи” компанийнхан дахин  барилгын ажлаа эхлүүлчихсэн байна. Уг нь тусгай зөвшөөрлийг нь цуцална гэж байсан биз дээ?
-Уг нь тусгай зөвшөөрлийг нь цуцлах ёстой. Иргэд оршин суугчдын тав тухыг алдагдуулж, багагүй мөнгө хөрөнгө зарцуулж тус компанийн тарьсан балгыг арилгасан. Гэтэл дахиад барилгын ажлаа эхлүүлснийг бид буруу гэж үзэж байна. 

-Энэ талаар танайхаас үйл ажиллагаагаа зогсоох шаардлага хүргүүлсэн үү?
-Манай зүгээс барилгын үйл ажиллагааг зогсоох эрхзүйн заалт байхгүй. 

-Тэгвэл холбогдох албаныханд мэдэгдсэн үү?
-Тиймээ мэдэгдсэн. Дүүргийн газрын албанаас өнгөрсөн долоо хоногт МХЕГ, АТГ, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт албан бичиг хүргүүлсэн байгаа. 


Албаныхан нэг иймэрхүү хариулт өглөө. Анх орон сууцны дунд гараж барих зориулалтаар авсан газраа жил ирэх бүр тэлсээр байгаад худалдаа үйлчилгээний төвтэй 18 давхар орон сууцны барилга болгон өөрчилж чадсан тус компанийн ард хэн нэгэн эрх мэдэлтэн байна уу. Хууль бусаар барилга барьж эхлээд хажуугийн байрны оршин суугчдад аюул учруулчихаад хохирлыг нь барагдуулах хөрөнгө байхгүй хэмээн  улсаар төлүүлсэн тэд харин барилгын ажлаа эхлүүлэх мөнгөтэй байжээ. Гэвч холбогдох албаныхан бие биерүүгээ чихэн асуудлын хажуугаар хэдий хүртэл дуугүй суух вэ? 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өрөвдөв 2015-08-14 10:42:23
    оросоо дуугай болсон гээд шүүмжлээд байх юм эр юм болхоор онгироод аваад хаячихсан гараад алгадуулаа биздээ хөөрхий
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • Сүхээ 2015-08-04 02:59:47
    Батүүл газрын наймаачин М.Энхболдоос ялгаагүй нөхөр бна даа.
    183.81.169.22
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-08-04 01:07:35
    bidni tolson tatwarar oorsdiin hiih ystoi zuile hiilged awchad odo saihan baishinga barij bn shde horsoo huchiteg gehed mongogui ged baisan bizde ene arai bish
    202.131.226.243
    Мэдэгдсэн Хариулах
  • Батчимэг 2015-08-04 01:01:20
    Энэ нөхдүүдийн цаана эрх мэдэл бүхий хүмүүс байгаа нь ойлгомжтой. БГД-ийн дарга Оросоо болон байрны оршин суугчид руу нулимж байгааг харав уу. Ичиг ичиг
    182.160.33.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-08-04 00:48:03
    Төрийн төмөр нүүр мөнгөний л нүүр болждээ одоо хотын газар ч дүүрчээ сайхан монгол орны минь нэг өдөр хятадад зарах байхдаа
    112.72.13.177
    Мэдэгдсэн Хариулах
  • Хотын дарга нарт 2015-08-04 00:27:17
    Мөнгө байвал хаана ч газар авч болдог болжээ. Найрамдалд мөнгөтэй хүмүүс нөгөө олддоггүй газрыг их хэмжээгээр авч л байна. Бүр өндөр хүчдэл доор барилга барьж б...
    49.0.160.228
    Мэдэгдсэн Хариулах