АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл даргаа сонгожээ
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл анхны хурлаа энэ сарын 4-ний өдөр хийжээ. Тус хурлаар ОНЗ-ийн дотоод зохион байгуулалтын асуудал, үйл ажиллагааны зарчим болон ойрын үед хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Мөн энэ үеэр Зөвлөлийн даргаар Л.Төр-Од, Бодлогын дэд зөвлөлийн ахлагчаар П.Эрдэнэжаргал, Олон нийтийн харилцааны дэд зөвлөлийн ахлагчаар Д.Цэрэнжав нарыг сонгосон банйа.  Олон нийтийн зөвлөл нь бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, зорилтуудаа тодорхойлох, зөвлөлийн болон дэд зөвлөлүүдийн 2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж энэ зургаадугаар сард багтаан батлахаар тохиролцсон байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.