Зуурмагийн автомашин эргэлт дээр осол гаргажээ
Өчигдөр орой 20:00 цагийн үед Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Нисэхийн байрнууд руу эргэх зам дээр 37-97 УНЯ дугаартай том оврын шавар зуурагч машин осол гаргасан байна.

Уг зуурмагийн машин  эргэлтэн дээр өндөр хурдтай орж ирэн эргэх явцдаа хажуу тийш унасан байна. Уг машин унах явцдаа 90-40 УНН улсын дугаартай “Honda Civic” болон 35-99 УНХ улсын дугаартай “Chevrolet Cruze” автомашинуудын дээрээс дарж унажээ. Суудлын тэрэгнүүдэд жолоочоос өөр хүн яваагүй учир азаар хүний амь нас эрсдэж, гэмтэж бэртээгүй байна. 

Харин шавар зуурагч машины жолоочийг гарган авахад хүндрэлтэй байсан төдийгүй оройн 21:00 цагийн үед онцгой байдлын албаныхан ухаангүй болсон жолоочийг гарган авч Гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгчээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.