“Бүтээн байгуулалтын цаг”-аар автозамын салбарын хөрөнгө оруулалт, ажлын явцын талаар мэдээллээ
Энэ онд автозамын салбарт нийт 37 төсөлд 465,2 тэрбум төгрөгийн ажил хийгдэж байна. 37 чиглэлд 1886 км автозам, 8 хэсэгт 2040 метр урт гүүр баригдана. Улсын төсвөөс 76,8, Чингис бондоос 219,8, гадаадын зээл, тусламжаар 168,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна гэж Зам, тээврийн дэд сайд Х.Ержан “Бүтээн байгуулалтын цаг”-аар мэдээллээ.

2014 онд 6 аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьсан. Эдгээр ажлын явцын талаар, Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбох 133 км замын ажилд 5 компани оролцож, ажлын явц 56,7 хувьтай байна. Хөвсгөл аймгийн 174,3 км замын ажил 50, Дорнодын 288,4 км замын ажил 67,8, Сүхбаатар аймгийн 177,9 км замын ажил 42, Завханы 294,1 км замын ажил 16,5 хувьтай, Говь-Алтай аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох автозамын ажил 33 хувьтай байна гэж танилцууллаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.