Хот хооронд зорчихдоо онлайнаар тасалбар захиалах боломжтой болжээ
Автотээврийн үндэсний төвөөс хэрэглэгчдийн цаг завыг хэмнэж, үйлчилгээний чанар стандартаа нэмэгдүүлэхээр улс, хот хоорондын зорчигч тээврийн тасалбар захиалгыг онлайнаар захиалах ажлыг эхлүүлсэн.
Гэсэн ч иргэдийн дунд энэ талаарх мэдээлэл хомс байгаа аж. Орон нутгийн автобусны тасалбарыг иргэд заавал “Драгон” автовокзал руу явж авах шаардлагагүй бөгөөд www.teever.gov.mn цахим хуудсаар орж тасалбараа захиалах юм байна.

Тус цахим хуудсанд байрлах "Тасалбар захиалга" хэсэгт хандан өөрийн аялах чиглэлээ сонгон, суудлын сонголтоо хийж, зорчигчийн хувийн мэдээллээ үнэн зөв оруулан төлбөрөө төлснөөр тасалбар баталгаажина. Энэ үйлчилгээг авснаар иргэд өөрийн хүссэн чиглэлийн тасалбарыг хялбархан захиалаад зогсохгүй нэмэлт төлбөр төлөлгүй өөрийн тасалбараа гээж үрэгдүүлэх, тасалбар захиалгаас хоцрох зэрэг эрсдлээс хамгаалагдах бүрэн боломжтой ажээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Оюунцэлмэг 2023-01-02 06:07:59
    Баянхонгор-Улаанбаатар
  • Ergen 2021-05-24 06:33:45
    Yaj tasalbara zahialah ve
    172.70.49.151
    Мэдэгдсэн Хариулах
  • bayrmaa 2017-11-03 15:33:06
    Tanaih haan bank nii danstai boloocheeeeeeeee
    59.153.87.52
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-08-03 01:49:44
    Onlinaar zahialhaar nemelt tolbor 500 tog avna genuu. Harinch hymdraltai bdag bizde busad uls ornuudad.
    124.158.74.185
    Мэдэгдсэн Хариулах
  • hhhh 2015-08-03 01:38:31
    Bolohgui l bna sh dee. Naadhaa shalgaad gargaj bolohgui yu
    112.72.13.176
    Мэдэгдсэн Хариулах