Тусгай олимпоос манайхан 1 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна
АНУ-ын Лос Анжелос хотноо болж буй Дэлхийн Тусгай олимпоос Монголын баг тамирчид өнөөдрийн байдлаар ширээний теннисний ганцаарчилсан төрөл, жүдо /эрэгтэйчүүд/, 100 метрийн гүйлт, бөөрөнцөг шидэлтийн төрөлд 1 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна. 
Хүрэл медалиар эхэлсэн манай улсын медалийн буухиа ийнхүү үргэлжилж байгаа юм.

Тус олимпт оролцож буй Монголын баг тамирчдыг АНУ-ын Лос Анжелесийн Монголчуудын холбооноос хүлээн авч, бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллаж байгаа аж.

Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг спортоор дамжуулан биеийн болон оюуны хөгжлийг нь дэмжиж, урам зориг өгөх, нийгмийн харилцаанд идэвхтэй татан оролцуулах зорилготой энэхүү олимпыг 1968 оноос хойш зохион байгуулж байгаа юм.

Энэ удаа дэлхийн 165 улсын 7000 гаруй тамирчин, 3000 гаруй дасгалжуулагч оролцож, спортын 25 төрлөөр өрсөлдөж байна.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.