Өнөөдөр - Хүүхдийг хөхөөр хооллох Дэлхийн өдөр
Энэ дэлхий дээр эхийн сүүг орлох юу ч байдаггүй. Энэ ч утгаараа монголчууд бид эрт дээр үеэс хүүхдээ хөхөөр хооллож эрүүл энх өсгөн торниулсаар ирсэн уламжлалтай.

Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн долоо хоногийг ДЭМБ-ын санаачлагаар наймдугаар сарын 1-нээс 7-ны  өдрүүдэд тэмдэглэдэг болсон юм. Тэгвэл энэ долоо хоног өнөөдрөөс эхэлж байна.

Хөхөөр хооллох нь хүүхдийн эрүүл мэндэд ашигтайг эмэгтэйчүүдэд мэдээлэх нь уг долоо хноногийн ажлын зорилго юм.Энэ арга хэмжээний зохицуулагч, Хөхөөр хооллохыг дэмжих дэлхийн холбооны мэдээгээр, хөхөөр хооллох нь нярай хүүхдийг түүнд шаардлагатай тэжээллэг бодисоор хангаххамгийн шилдэг арга мөн. Нярай хүүхдүүдийг зургаан сар хүртэл нь гагцхүү хөхөөр хооллохыг ДЭМБ зөвлөдөг. Үүнээс гадна, төрснөөс хойш нэг цагийн дотор хүүхдийг хөхүүлэх хэрэгтэйг ДЭМБ-ын мэргэжилтнүүд тэмдэглэж байна.

ДЭМБ болон ЮНИСЕФ хөхүүл хүүхдийг хооллох дэлхийн стратегийг хамтран боловсруулсан билээ. Энэ нь хөтөлбөр нь нялх хүүхдийн хоол тэжээл, түүний өсөлт, хөгжил, түүнчилэн эрүүл мэндийг нь сайжруулах ёстой. Энэ бүхэн нь хөхүүл болон балчир насны хүүхдүүд эндэгдэхгүй байх хувь хэмжээг нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлэх ёстой.

Энэхүү стратеги нь хүүхдийн амьдралын эхний сарууд болон дараачийн он жилүүдэд хоол тэжээлийн ач холбогдлыг нотлосон бодитой баримтад үндэслэжээ. Чухал үүргээ биелүүлэхэд нь шаардлагатай дэмжлэгийг эх хүн бүрт олгохыг чухлыг уг стратегид онцлон тэмдэглэсэн байдаг.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.