Сандал ширээтэй зууралдсаар цаг их алдаж байна гэв
МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ. Тэд улс орон, ард түмэнд нэн чухал хэрэгтэй хуулийн төслүүдийн талаар УИХ-ын төвшинд цаг алдахгүй зөвшилцөх шаардлагатай байгаагаа дуулгав.

Парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцсөний үндсэн дээр асуудлыг шийдэхгүй бол сандал ширээтэй зууралдсаар цаг их алдаж байна гэлээ. 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Парламент дахь олонхи МАН-ын бүлгийн гишүүдийн санаачилсан хуулийн төслийг хүлээж авахгүй байх, эсвэл УИХ-ын дарга хүлээж авсан ч гэсэн хэлэлцэхгүй сунжруулж байна. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүд чанаргүй, дутуу түүхий боловсруулснаас болж УИХ-ын босго давахгүй унаж байна. Ашигт малтмалын тухай, Хяналтын тухай, Газрын тосны тухай хуулийн төсөл үнэхээр түүхий болсон. Гэвч олонхи бодлогоо хамгаална гэдэг утгаар асуудалд хандаж байна. Шаардлага хангахгүй ийм хуулийн төслүүдийг битгий хүлээж аваач гэж УИХ-ын даргаас бид шаардаж байгаа. Засгийн газар хуулиа сайн боловсруулаад оруулаад ирвэл МАН-ын бүлэг дэмжиж ажиллана. Харамсалтай нь дэмжихийн аргагүй, тордоод ч сайжирдаггүй хуулийн төслийг өргөн барьж цаг их алдаж байна. Иймд улс орон, ард иргэддээ нэн чухал, хэрэгтэй хуулиудыг яаралтай баталъя гэдэг дээр АН-ын бүлэгтэй зөвшилцөхөөр шийдсэн" гэлээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-06-10 05:37:06
    Юун бүдүүлэг юм бид чинь, энэ бичиж байгаа хүн харийн хүн биш биз дээ. Эсвэл Хятад хүн юм болов уу? Тамын тогоог санаарай, дуулсан уу?
  • рок 2014-06-09 09:55:31
    Барзакаа эргүү дагз минъ.Чиний шоу чинъ хэтрээд байна.Цаадуулдаа тус болж чадахгүй байж мөрөөр нъ ажилыг нъ хийлгэхэд яадаг байнаа.Залхмаар юм.