“Өглөөний цай” клубынхэн Ашигт малтмалын хуулийн төслийг хэлэлцэв
УИХ-ын цөөнгүй  гишүүд “Өглөөний цай” клуб байгуулсан билээ. Тэд товолсон ёсоороо өнөөдөр өглөө уулзаж, өглөөний цайгаа хамт уулаа. Энэ удаагийн  уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Ганбаатар, О.Баасанхүү, Д.Батцогт, Г.Уянга, Р.Бурмаа, Х.Болорчулуун, Л.Цог, Ц.Даваасүрэн нар ирсэн юм.

Клубын гишүүд Ашигт малтмалын хуулийн төслөөр санал солилцсон бөгөөд УИХ-ын гишүүн Г.Уянга Ашигт малтмалын хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр хэлэхдээ “ Одоогийн хэрэгжиж байгаа  Ашигт малтмалын хуулиар  стратегийн орд өөрөөр хэлбэл үндэсний бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцэхүйц томоохон баялагтай ордууд дээр төрийн эзэмшлийн хэмжээ 34-50 хувь гэж байгаа. Энийг эзэмшинэ гэдэг нь төр өөрөө хөрөнгө гаргаж тодорхой компанидаа өөрийнхөө мөнгө төлж худалдаж авах гэсэн хуулийн төсөл явж байгаа. Агуулгаар нь ярих юм бол баялаг бол Монголын баялаг. Энийг бид худалдаж аваад 50 хувийг эзэмшинэ гэдэг ойлголт байж болохгүй. Энэ баялаг өөрөө үнэтэй, энийг стратегийн ордууд дээр тодорхой оруулж ирэх ёстой “ гэдгийг илэрхийллээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.