МАН-ын Удирдах ажилтнууд зөвлөлдөнө
МАН-ын Удирдах ажилтны зөвлөлгөөн энэ сарын 10, 11-нд Тусгаар тогтнолын ордноо болно. Намын удирдах ажилтны улсын зөвлөлгөөн өнгөрсөн жил Дархан хотноо болж байсан бол энэ жил Улаанбаатар хотноо “Нэг зорилго, нэг баг” уриатай болох юм байна. Намын XXVII Их хурлаас гаргасан шинэчлэлийн бодлогыг эрчимжүүлэх, эв нэгдлийг эрхэмлэж, гишүүд дэмжигчид, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэдний итгэл дэмжлэгийг нэмэгдүүлэн, ард түмэнтэйгээ хамтарч ажиллах чиг үүргийг чухалчилсан. Тиймээс намын удирдах ажилтны сэтгэлгээ, арга барил, үүрэг хариуцлагыг дээшлүүлж, ард иргэдийн амьдралд орж ажиллаж тэдний санаа бодлыг байнга сонсох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм.

Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын удирдлагуудаас гадна аймаг, нийслэл, дүүргийн нийт 500 гаруй удирдах ажилтан оролцох юм.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.