Зуслангийн чиглэлийн зам засварын бүх ажил есдүгээр сарын 15 гэхэд бүрэн дуусна

Нийслэлд 2015 онд 14 байршилд 96 тэрбум төгрөгийн зам барилгын ажил хийхээр төлөвлөснийг өнгөрсөн хавар албаныхан хэлж байсан.
 
Ингэхдээ 44.62 км авто зам, 453 метр урт гүүрийг шинээр барьж, 37.65 км авто зам, 134 метр гүүрийг өргөтгөж шинэчлэхээр төлөвлөсөн байна.
 
Тэгвэл авто замын бүтээн байгуулалтын ажил тавдугаар сарын 15-аас эхлэн, өнөөдрийн байдлаар хэд хэдэн замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж дуусгаад байна.
 
Энэ жил ачаалал ихтэй гол замуудыг засварлаж байна
 
Энэ жилийн хувьд  авто замын салбарт томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа бөгөөд цар хүрээ, ачаалал ихтэй замуудыг шинэчлэн, засаж байгаа.

Тодруулбал,
·         Дамбадаржаагийн уулзвар-Шаргаморьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.35 км автозамын өргөтгөл, шинэчлэлт,
·         7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэл 3.3 км автозамын өргөтгөл, шинэчлэлт,
·         Улиастай-Гачууртын чиглэлийн 11 км автозамын засвар,
·         Гүнтийн даваа чиглэлийн замаас Ар гүнтийн зуслан хүртэл 7.36 км авто зам,
·         Өлзийт хороолол-Био комбинат-Шувуун фабрик чиглэлийн 9.06 км авто замын ажлууд энэ онд хийхээр төлөвлөж заримыг нь хүлээлгэн өгөөд байгаа юм.

Энэ жилийн хувьд гол ачаалалтай замууд ачааллаа багасгахын тулд өргөтгөл шинэчлэлийн ажил хийх бөгөөд хэсэгчилж хөдөлгөөн зохицуулалт хийж байгаа. Түүнчлэн энэ онд нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотойгоор урт автобусыг ирэх сараас үйлчилгээнд гаргахаар болж, бэлтгэл ажлаа хангаж байна.Энэ хүрээнд төв замын зарим уулзвар, замуудыг өргөтгөн шинэчлэх ажил өнөөдөр ч үргэлжилж байна.

Тухайлбал Офицеруудын ордон, Таван шарын тойрог зэргийг урт автобусны эргэлтэд зориулж шинэчлэн засварлаж дууссан юм. Мөн Баруун 4 замаас, Зүүн 4  зам хүртэлх замын  автобусны буудлуудын кармаг битүүлэх, 1-р эгнээг тусгаарлах ажлууд хийгдсэн.

Зуслангийн чиглэлийн зам засварын ажил есдүгээр сарын 15 гэхэд дуусна

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нийслэлд өрнөж байгаа томоохон зам засварын ажлын талаар дараах зүйлийг ярилаа.

“Хойд зүгт зуслангийн зам засварын ажил графикийн дагуу үргэлжилж байна. Үндсэндээ зуслангийн бүх замын ажил есдүгээр сарын 15-нээс аравдугаар сарын 1-ний хооронд дуусна. Бид хойд чиглэлийн зуслангийн иргэдтэй уулзаж, саналыг нь асуух бодолтой байна. Яагаад гэвэл зуслангийн замын ажлын далангийн асфальтон хучилтыг энэ жилдээ хийгээд ирэх жил хөнгөн хучилтаа хийе гэж гуйх гэсэн юм. Ингэснээр зам технологийн дагуу тавигдах боломжтой. Уг нь хугацаандаа багтааж өнгөн хучилтаа хийгээд дуусгаж болох ч чанарын асуудлыг бодолцох хэрэгтэй байна. Эхлээд замын суурийг сайн тавибал маш сайн замтай болно. Хэрвээ иргэд зөвшөөрөхгүй бол замын ажлыг энэ ондоо бүрэн дуусгаж таарна” гэлээ.

АСЕМ-ийг угтсан томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж байна
 
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх 2016 онд АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулахаар болсон билээ. Улс орнуудын төр засгийн тэргүүн нарын түвшний уг уулзалтыг угтсан бүтээн байгуулалтын ажил манай эх оронд ид өрнөж байна. Зочид төлөөлөгчдийг байрлуулах өндөр зэрэглэлийн зочид буудлыг барьж байгуулах ажил хэдийн эхэлсэн. Түүнчлэн улс орны хөгжлийг илтгэдэг гол зүйл болох зам, дэд бүтцийн асуудалд ч хаа хаанаа анхаарал хандуулж байгаа. Тиймээс ч энэ жил нийслэлийн гол замуудыг өргөтгөж, шинэчлэх ажил өрнөж байна. Энэ хүрээнд Энхтайваны өргөн чөлөөнд энэ зун  замыг хэсэгчилж хаан нэлээд томоохон ажлуудыг хийж байгаа юм. 

Улиастай Гачуурт чиглэлийн замыг хаалаа

Улаанбаатар хотод үргэлжилж буй зам засварын ажлын хүрээнд хамгийн сүүлд буюу өчигдөр Улиастай Гачуурт чиглэлийн замыг хаалаа. Тодруулбал Улиастай Гачуурт чиглэлийн 11 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд суурь хучилт хийх,  хоёр гүүрийн засварын ажлыг гүйцэтгэхийн тулд замыг хэсэгчлэн хааж засварын ажлыг үргэлжлүүлж байгаа билээ. Уг ажлын хүрээнд хуучин замын урд талаар түр шороон зам гарган Хужирбулангын замыг бүрэн шинэчлэн тавьж, ашиглалтад оруулсан юм. Хужирбулангын замын хажуугийн гэрэлтүүлгийн ажил болон буудлуудыг барьж байгаа юм.  

Тэгвэл уг ажлын хүрээнд энэ сарын 30-ны буюу өчигдөр 23.00 цагаас ирэх сарын 5-ны 06.00 цаг хүртэл зургаан хоног Гачууртын “Их хайрхан” амралтын газраас “Монгол шилтгээн” хүртэлх нэг км хуучин авто замыг хаах юм байна.

Учир нь уг замыг шинэчлэн тавьхад түр зам гаргах боломжгүй тул иргэд нэг км явган алхаж “Их хайрхан” амралтын газрын үүднээс нийтийн тээврийн автобусаар хот руу зорчих нь. Мөн “Монгол шилтгээн”–ээс Гачууртын эцсийн буудал хооронд нийтийн тээврийн автобус богино эргэлт хийж  үйлчлэх юм байна.

Улиастай Гачууртын 11 км авто замыг гэрээ ёсоор наймдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөх ба одоогоор ажлын явц 44 хувьтай байгаа аж.

 
 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zocin 2015-08-05 08:19:43
    naad zam iin kompaniudaasaa batalgaa czanaraa szaardaacz,iim nimgen zam haacz baihgyi ,deerni tehnologi meddeggyi umuu,ys ni zailuulah hooloi gyi,szalgaz awaacz...
    83.9.139.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-08-02 08:18:21
    Зам засах цагаа мөн ч олов оо маанаг дарга нар
    180.235.185.134
    Мэдэгдсэн Хариулах
  • Стандартаар нь хий!!!! 2015-07-31 00:35:47
    Бат-Үүл даргаа, зам барилгын ажил өөрийн технологитой учир түүнийх нь дагуу л чанартай хийх хэрэгтэй. Иргэд энд ямар хамаа байнаа? Асуух хэрэггүй.
    202.179.28.82
    Мэдэгдсэн Хариулах