Хятадын хөлөг онгоц маргаантай бүсэд нэвтэрчээ
БНХАУ-ын эргүүлийн хоёр хөлөг онгоц Зүүн Хятадын тэнгист орших Сенкаку / Дяоюйдао/ арлуудын маргаантай бүсэд нэвтэрчээ. Тус бүс нутгийг Япон улс өөрийн газар нутаг гэж тооцдог бөгөөд Хятадын хөлөг онгоц нэвтэрсэн талаарх мэдээллийг Японы эргийн хамгаалалтын албанаас мэдээлсэн байна.
 
“Kyodo” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийнх он гарснаас хойш Хятад улсын засгийн газрын хөлөг онгоцнууд Японы газар нутгийн бүс рүү нэвтэрсэн 21 дэх тохиолдол болж байгаа аж. Эргийн хамгаалалтын албаныхан Японы усан хилийн бүсээс гарахыг Хятадын хөлөг онгоцны багийнханд анхааруулсан байна. Сенкаку арлыг тойрсон газар нутгийн маргаантай асуудал 2012 онд Токио хувийн эзэмшигчдээс нь арлуудыг худалдан авснаа зарласнаас хойш эхэлсэн юм. Үүнээс хойш Япон, Хятад хоёр улсын харилцаа муудаж, Японыг эсэргүүцсэн жагсаал цуглаан БНХАУ-д өрнөж, Хятадын хөлөг онгоцнууд маргаантай арлын орчимд эргэлдэн, үе үе эргийн бүс рүү нэвтрэх болсон байна.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.