Ёлтын давааны орчимд галзуу өвчний дэглэм тогтоолоо
БЗД-ийн 20 дугаар хороо Шар хоолойн ферм Ёлтын давааны урьд өвөрт зусч байгаа  малтай долоон өрхийн хотонд чоно нохойтой ноцож, мал руу дайрч ямар ч юмнаас айж эмээхгүй байгаа нь галзуурсан байж болзошгүй байсан тул чоныг буудаж устгасан байна.

Иймд эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэгийг үндэслэн галзуу өвчин байж болзошгүй гэсэн урьдчилсан онош тогтоон чонын толгойг нь шинжилгээнд хамруулжээ. Харин Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн өнөөдрийн шинжилгээгээр 004602 тоот шинжилгээний дүнгээр галзуу өвчин болох нь тогтоогдсон тул дүүргийн Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон юм. Галзуугийн халдвар авсан байж болзошгүй хоёр үхэр, 22 нохойг холбогдох зааврын дагуу устгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавин ажиллаж байна. Мөн мал бүхий иргэд, мал эмнэлэг, үржлийн нэгжүүдэд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж боловсруулан тараагаад байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.