Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийн 20 гаруй хувь нь гантай байна
Газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн нийт нутаг дэвсгэрийн 20 орчим хувь нь гантай байгаа талаар цаг уурчид хэлж байна. Харин нутгийн 50 гаруй хувьд гандуу, 20 хувьд зуншлага сайн байгаа ажээ. Тухайлбал Ерөө, Хүдэр, Бугант,Орхонтуул сумдын нутгаар зуншлага сайн байгаа аж.

Сэлэнгэ аймгийн ирэх сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур ихэнх нутагт олон жилийн дунджаас дулаан, зарим хэсгээр дунджийн орчим байх юм. Харин хур тунадас ихэнх нутагт  олон жилийн дунджийн орчим ба түүнээс бага орох төлөвтэй байгаа аж. Түүнчлэн ирэх сарын цаг агаарын нөхцөл бэлчээрийн болон таримал ургамлын ургалтад таагүй, харин хадлан тэжээл бэлтгэх ажилд таатай нөлөөлж болзошгүй байна гэж тус аймгийн УЦУОША-ны мэргэжилтэн хэлж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.