Даланзадгад хотод найман тэрбум  төгрөгөөр Соёл амралтын хүрээлэн барьж байна
Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Соёл амралтын хүрээлэн барьж эхэлжээ. Тодруулбал энэхүү хүрээлэнд сагс, теннисний талбай, дугуйн зам, эгшигт хөгжмийн аянд цацардаг хоёр төрлийн усан оргилуур, хүүхдийн 5-6 төрлийн тоглоом, хиймэл нуур, хөдөлж дуу авиа гаргадаг 20 төрлийн үлэг гүрвэлийн баримал, ногоон байгууламж гээд олон зүйлийг барьж байгуулж байгаа юм байна. Уг хүрээлэн ирэх есдүгээр сард ашиглалтад орох бөгөөд орон нутгийн төсвөөс найман тэрбум 150 сая төгрөгөөр санхүүжүүлжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.