Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлсэн ажлын явцын талаар мэдээлэл хийнэ

10.00 цагт Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл болон Улаанбаатар хотын төвлөрсөн у с хангамжийн усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад дотоод мужийн хамгаалалтын бүсийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаан Хангарди ордны 14 давхарт.

11.00 цагт Зайсангийн уугуул иргэдэд газар ашиглах гэрчилгээг гардуулна. Хөдөө аж ахуйн их сургуулийн зааланд болох уг үйл явдалд БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол оролцоно.

11.00 цагт НЗДТГ-ын байр “Б” танхимд  "Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл"-ийн явцын талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд  Монголд анх удаа Засгийн газрын дэмжлэгтэйгээр МЗХ, НСУГ, НАЖГ “Монгол модел” агентлаг хамтран “Fashion Fistival Mongolia 2015” загварын шоуг усан дээр зохион байгуулахаар болсон талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд  Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай нам байгуулж гэрчилгээгээ авсан талаар болон шинэ намынхаа цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө.

14.00 цагт Нийслэлийн ЗДТГ, Бүгд Найрамдах Чех улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим, Монгол улсад суугаа БНЧУ-ын Элчин сайдын яамны ивээл дор “1957-1963 оны Улаанбаатар: Лумир Йислын өчиг” үзэсгэлэнгийн нээлт Улаанбаатар хотын музейд болно. Нийслэлийн Засаг дарга оролцоно. 

16.00 цагт Боксын "Химийн цом" Олон улсын тэмцээнээс 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн тамирчдыг Боксын бэлтгэлийн зааланд хүлээн авах юм байна. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.