У.Отгонбаяр: Ипотекийн зээлийг наймдугаар сарын дундуур олгоно
Орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болгох Засгийн газрын шийдвэрийн талаар Барилга  хот байгуулалтын яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга У.Отгонбаяраас тодрууллаа.
 
-Орон сууцны зээлийн урьдчилгааг 10 хувь болгох шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
 
-Иргэдийн худалдан авч байгаа орон сууцны үнийн дүнгийн 20 хувьд засгаас баталгаа гаргахаар тогтсон. Наадмын өмнөх Засгийн газрын хуралдаанаар журмаа баталсан. Журам батлагдсантай холбоотойгоор хийгдэх ажлыг эхлүүлсэн. Тухайлбал, Хөгжлийн банк, арилжааны банкууд, Сангийн яамтай гэрээ байгуулна. Бидний төлөвлөж байгаагаар наймдугаар сарын 15- наас журам хэрэгжиж эхэлнэ.
 
-Ямар банкаар зээл олгох вэ?
 
-Зээлийг ипотекийн зээл олгож байгаа бүх арилжааны банкаар авч болно. Иргэдийн дунд журам хэрэгжиж эхлэхээр арилжааны банкинд тавих шалгуур нэмэгдэх байх гэсэн хардлага бий. Банкинд тавих шалгуур нэмэгдэхгүй.
 
-Иргэдэд тавих шалгуур нэмэгдсэн үү?
 
-Нэмэгдээгүй. Шинэ журамд нийгмийн даатгалыг сүүлийн хоёр жил тасралтгүй төлсөн, 18 нас хүрсэн, эрхзүйн чадамжтай, өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 7-15 дугаар бүлгийн иргэд хамрагдах боломжтой гэж заасан. Зээл олгох банкууд мөн өөрийн шалгуураа тавина байх.

Зууны мэдээ
Э.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн  2015-07-30 08:36:44
    Яагаад удаад бга юм бэ 30% төлж чадах хүнд нь өгч яайж болдоггүй юм уу айлын байр хөлслөөд 400-600 тогтмол төлж байгаа хүмүүст нь өгч байвал хувь хүний халаасан...
    112.72.13.131
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-07-30 06:31:45
    төр засаг чинь өөрсдөө байрны үнээ нэмэх нөхцөл бүрдүүлж байна шүү дээ. ТОСО МИК БХБЯ засгийн газар төрөөс хатуу үнэ барих хэрэгтэй шүү дээ. Б
    202.21.106.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-07-30 01:51:24
    Одоо байх авах хүн ховордсон шүү, Бүгд 1 саяас доош унахаар нь авахаар хүлээж байна. Тэртэй тэргүй барилгын үнэ уэаж дампуурна харж л байгаарай
    202.170.68.19
    Мэдэгдсэн Хариулах
    • bayar 2015-07-30 04:18:26
      Harin ch bairnii uniig usguh shiidver gargachihlaa shuu dee ene oligarhiud.
      73.41.136.11
      Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-07-30 00:48:55
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.85
    Мэдэгдсэн Хариулах