Төрийн байгууллагууд хагас ажиллана
Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болсон түүхэн үйл явдлыг тэмдэглэх зорилгоор жил бүрийн долдугаар сарын 29-ний өдрийг “Бүрэн эрхт байдлын өдөр” болгон тэмдэглэж байхаар Монгол Улсын Засгийн газраас тогтоосон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны зургаадугаар сарын 03-ны өдрийн захирамжаар энэхүү түүхэн үйл явдлын 25 жилийн ойн баярыг энэ сарын 29, 30-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэж байгаа билээ. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга “Ажлын цагийн хуваарийн тухай” А/624 дүгээр захирамж гаргасан.

Захирамжийн дагуу уг өдрийг тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, түгжрэл саатлыг бууруулах, баярын арга хэмжээнд уригдан оролцож буй гадаад, дотоодын зочин төлөөлөгчдийн зочлох таатай орчинг бүрдүүлэх зорилгоор нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, бүх шатны төсөвт байгууллагууд долдугаар сарын 30-нд 08:30-12:30, долдугаар сарын 31-ний өдөр 10:00-17:30 цаг хүртэл буюу хагас ажиллахаар болсон юм.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bts 2015-07-30 15:25:18
    Amarch zugaalalhad bas shaltag mundahgui yumaa! Ajlaa hiij chadahgui ard tumnee elgeer ni hevtuulsenii bayar yum uu??? Saihanbileg saidaa!!!
    166.137.240.65
    Мэдэгдсэн Хариулах
  • uytr 2015-07-30 13:48:51
    temdegleh bayar mundsan bishdee songuuli ogsonuu bayar bhdaa yahav dee. ene AN unen eleg eleg
    103.26.194.179
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-07-30 08:26:35
    Төр захиргааний байгуулагат ажиллаж байгаа нь сонгууль өгдөг хүн бусад хүмүүс нь хүн биш юм уу? Ард түмнээ ингэж алга үзэж хувааж байдагаа болиоч АН -хан
    202.170.68.34
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-07-30 00:50:41
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.85
    Мэдэгдсэн Хариулах