Энхтайваны өргөн чөлөөнд таксийн зогсоолыг нэмэгдүүллээ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөөний 4 буудлыг шилжүүлсэн.  Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн чиглэлд Улаанбаатар их дэлгүүрийн  болон Хүнсний 20 дугаар дэлгүүрийн буудлуудыг нэгтгэж, Улсын их дэлгүүрийн  баруун урд талд, “Хүч” бөөний төвийн урд талын зогсоолыг шилжүүлэн хуучнаар ХААЯ-ны урд шинэ зогсоол гаргасан юм.

Мөн баруун дөрвөн замын зогсоолын ачааллыг бууруулах үүднээс зүүнээс баруун тууш үйлчилдэг чиглэлүүдийг шинэчлэн Баруун дөрвөн замаар III, IV хороолол руу Амарсанаагийн гудамжаар эргэдэг  “Рамада” зочид буудлын баруун талд шинээр автобусны зогсоол хийж  ашиглалтад оруулаад байна.  Үүнтэй холбогдуулан Улаанбаатар Их дэлгүүр, Хүнсний 20, Хүч бөөний төв зэрэг автобусны хуучин зогсоолыг "Такси зогсоол" болгохоор нийслэлийн Тээврийн газраас шийдвэрлэсэн байна. Дээрх зогсоолуудад энэ сараас  эхлэн  такси зогсон иргэддээ үйлчилж эхэлнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БАЯР ХҮРГЭЕ 2014-06-09 04:45:56
    үнэхээр хотоо иргэдээ гэсэн сэтгэлтэй удирдлага хотод иржээ
    202.72.245.194
    Мэдэгдсэн Хариулах