Эрчим хүчний төлбөрийн тооцоонд чадлын төлбөрийг шинээр нэвтрүүлнэ
 Манай улсын цахилгаан эрчим хүчний ачаалал оройн 17.00-22.00 цагт хамгийн ихээр ихсэж, ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортоор авдаг. ОХУ-аас импортолсон цахилгааны төлбөрийг чадлын ба энергийн тарифаар тооцож, төлбөрийг валютаар хийдэг байна. Иймд системийн оргил ачааллын үе буюу 17.00- 22.00 цагуудад системийн ачаалалд оролцож байгаа хэрэглэгчдэд чадлын төлбөр ногдуулах өөрчлөлт хийгдэж байгаа ажээ.

Монгол улсын хувьд дан ганц энергийн тариф хэрэгжүүлж байсан бол тарифын дизайныг олон улсын жишигт нийцүүлэх бодлогын хүрээнд чадлын тарифыг шинээр нэвтрүүлэх өөрчлөлтийг хийхээр болжээ. Эдийн засгийн утгаараа чадлын тарифыг эрчим хүч үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэх хүртэл шатанд гарч буй тогтмол зардлууд хийгээд хөрөнгө оруулалтын зардлыг хангах түвшинд тогтоодог бол эрчим хүчний үйлдвэрлэл, түгээлтийн биет хэмжээнээс хамаарч хувьсдаг зардлуудыг энергийн тарифаар бүрдүүлдэг. Иймд үйлдвэрлэлийн болон дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадлын ашиглалт хамгийн өндөр утгатай байх үед системийн ачаалалд оролцож байгаа хэмжээгээр чадлын төлбөр ногдуулах үндсэн зарчим мөрдөгддөг байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дээ 2015-07-29 07:21:00
    энэ ч луйварын л нэмэгдэл болчлоо: чадлын коэфицент өндөр байвал цахилгаан түгээгчдэд ашигтай байдаг юм байгаа биз дээ. ээээээээээээээээээээээ...
    203.194.114.218
    Мэдэгдсэн Хариулах
  • ган 2015-07-29 06:13:27
    битгий худлаа тархи угаагаад бай. үнэ нэмлээ гээд л шууд хэлчих
    103.9.88.18
    Мэдэгдсэн Хариулах
  • ойн савдаг 2015-07-29 05:55:37
    ЭХЗХорооныхон бас ямар төлбөр тооцоо нэвтрүүлэх болоод байнаа. Цахилгаан энергийн тарифаар тооцож болно. Харин айл өрх чадлын тариф гэдгийг төлөх ёсгүй шүү.
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах