Латви Улсын Ерөнхийлөгч манай улсад айлчилна
 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш энэ сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинштэй уулзана.

Түүнчлэн айлчлалын үеэр Монгол, Латвийн бизнес эрхлэгчдийн чуулгаа уулзалт болон хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны тухай дугуй ширээний уулзалт тус тус зохион байгуулагдана.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.