Ээлжит бус чуулганаар эхний ээлжинд зургаан сайдын асуудлыг шийдвэрлэнэ
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 156 тоот захирамж гаргасан. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 08 дугаар 03-ны өдрөөс 08 дугаар сарын 14-ний өдрүүдэд зарлан хуралдуулж хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр болжээ. 

Тэгвэл эдгээр хэлэлцэх асуудлын тэргүүнд  Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах /чөлөөлөх/, томилох тухай асуудал бичигдсэн байна.  Тэгэхээр олны дунд анхаарал татаад байсан  зургаан сайдын асуудал шийдэгдэх нь тодорхой боллоо. 

Наадмын өмнөхөн АН-ынхан цаашид МАН-тай хамтран ажиллах боломжгүй хэмээн мэдэгдэж, асуудлыг удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлэн МАН-ын засгаас хөөх шийдвэр гаргасан. Харин засагт үлдэнэ хэмээн нэг хэсэгтээ гүрийж  суусан МАН засгаас гарахаа мэдэгдэж, зургаан сайдаа татахаар болсон билээ. 

Шинэчлэлийн Засгийн газраа өөрсдөө унагасан АН Шийдлийн Засгийн газар байгуулж МАН-тай хамтрамаар байна хэмээн өөрсдөө хадаг тавин гуйж байсан ч ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэдэг шалтгаанаар тэднийг хөөсөн юм. Учир нь МАН  хамтарсан засаг байгуулахдаа хийсэн гэрээгээр хүлээсэн үүргээс ердөө албан тушаалын томилгоог л ягштал биелүүлж, бусад заалтаа биелүүлээгүй хэмээн АН үзсэн. Гэвч тэдний хамгийн их дургүйцлийг нь төрүүлж, засгаас хөөх шийдвэрт хүргэсэн зүйл бол МАН хавраас орон нутгуудаар явж иргэдийн санаа бодлыг сонсохдоо хамтарч байгуулсан засгаа үргэлж муулж явсан нь нөлөөлжээ. 

Нэгэнт МАН засгаас хөөгдөж байгаа тул шинээр зургаан сайд Шийдлийн Засгийн газрын танхимд орж ирэх нь. Чухам хэн хэн орж ирэх нь л анхаарал татаж байна. Эх сурвалжуудын хэлж буйгаар АН-аас хоёр, эвслээс дөрвөн сайд орж ирэхээр болсон аж. Тодруулбал Зам тээврийн сайд, Барилга хот байгуулалтын сайдад Ардчилсан нам хүнээ томилох бол, Шударга ёс эвслээс Шадар сайд, Сангийн сайд, БОНХАЖ сайд, Хөдөлмөрийн сайдад тус бүр хүнээ томилох бололтой.  Мөн шинээр томилогдох сайд нар нэгдүгээрт мэргэжлийн хүн байх, хоёрдугаарт давхар дээлгүй байх ёстой хэмээн үзэж байгаа аж. 

Ямартай ч ирэх долоо хоногт Шадар сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нарын орны хүн томилогдох нь. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ах  2015-07-30 07:07:03
    МАН-аас засагт байсан сайдууд маш сайн ажилласан. Харин АН-ын сайдууд амьд эсэх нь мэдэгдэхгүй байсан. Саяхнаас л ухаан орсон шинжтэй. Идсэн уусан дуулдах юм.
    112.72.13.146
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-07-29 09:49:10
    А.Гансүх сайд их ажил хийсэн дээ. Цаашид хийх ажлаа төлөвлөөд, ярилцаад явж байтал...
    27.123.213.10
    Мэдэгдсэн Хариулах
  • tulgaa 2015-07-29 08:04:52
    ardchilsn nam tomilgoogoo hiigeed ywsan deer bhaa
    213.229.69.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүмүүн 2015-07-29 05:29:30
    За.Энхболд маш сайн ажиллаж байна. Дэмжиж байгаа шүү. Жижгээ
    43.242.241.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Адилдаа адил, годилдоо годил!! 2015-07-29 04:11:32
    Монголын улс төрд ардчилсан, ардчилаагүй хүчин гэж байхгүй, АН, МАН гэдэг бол зөвхөн нохойд өгдөг нэр шиг зөвхөн хэлбэрийн төдий л зүйл болохоос агуулга биш.
    202.179.28.82
    Мэдэгдсэн Хариулах
  • АН ээлжит луйвраа хийж байна 2015-07-29 02:42:48
    АН-н луйварчид өөрсдөө залилан хийх гэхээр нь МАН саад болоод байна л да. АН хүн алж, хүрээ талж, юу ч хийж магадгүй шүү. Маш аюултай дээрэмчид.
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2015-07-29 04:11:38
      deeremchniig meddeg deeremchin bas b.na aa
      112.72.13.168
      Мэдэгдсэн Хариулах
  • ewslees tomilgoo hiih hereggui 2015-07-29 01:43:49
    MUAN MAHN naraas hun tomiloh shaardlaggui shuu naaduul chini hun bish shuu!!! Nohod!!
    150.129.143.218
    Мэдэгдсэн Хариулах