720 саяаар боссон гүүрэн гарц ганцхан жилийн настай байжээ
Нийслэл хотод авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 3 гүүрэн гарц барьсан. Гүүрэн гарц нь замын түгжрэл, гэмтэл осол зэргээс сэргийлсэн сайн шийдэл болсон гэж хэлж болно. Гэхдээ эдгээр гүүрэн гарцуудын цахилгаан шат ажиллахгүй байгаа нь өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэлтэй байгааг байнга хэлдэг.

Гэвч асуудал үүгээр дуусахгүй нь. Гүүрэн гарцыг тойрсон олон асуудлаас хамгийн гол нь тэдгээрийн чанар байлаа. Учир нь улсын төсвийн өч төчнөөн хөрөнгөөр барьж босгосон зарим гүүрэн гарцууд нь ганцхан жилийн настай байсан нь олон хүнийг  гайхшрууллаа. Тодруулбал наадмын өдөр буюу долдугаар сарын 11-нд 120 мянгатын автобусны буудлын дэргэдэх гүүрэн гарцыг НМХГ-аас шалгалт хийн ашиглалтыг яаралтай зогсоосон юм.

Ингэх болсон шалтгаан нь наадмын өдөр явган хүний урсгал, хөдөлгөөний ачаалал огцом нэмэгдэж лист тавцан болон туслах дам нуруутай холбосон гагнаас ханзарсан, шал нь хотолзож хөдөлгөөнд орсон зэрэг аюулгүй байдлыг хангаагүй шинж тэмдгүүд илэрчээ. Мөн баруун талын цахилгаан шатанд 11 хүн зорчиж явахад гацсан бөгөөд гацсан иргэдийг гаргах явцад хонгилын хаалганы түгжээг эвдсэн нь ашиглалтын шаардлага хангахгүй болжээ.

Тиймээс гүүрнээс хойш 30 метрийн зайд явган хүний гэрлэн дохиотой гарц гаргажээ.
 
Уг гүүрэн гарцыг 2014 оны долдугаар сарын 11-нд ашиглалтад оруулсан бөгөөд 720 сая төгрөгийн төсвөөр Авто замын газрын захиалгаар “MBES” компани гүйцэтгэжээ. Гэвч бүхэл бүтэн 720 сая төгрөгийн зарцуулан байж хийсэн гүүрэн гарц өнөөдөр ашиглагдахгүй байна. 

Ер нь энэ гүүрэн гарц анх ашиглалтад орохдоо л  хүн явахад хотолзож чанар муутай хийгдсэн нь харагдаж байсан гэдгийг иргэд хэлж байгаа юм. Тэгвэл энэ ажлын гүйцэтгэлийг хангалттай гэж хүлээн авсан албаныхан ч мөн энэ асуудалд “MBES” компанийнхантай хамтдаа хариуцлага үүрэх нь зүйтэй болов уу. Харин бусад ААН-үүд  цааш цаашдаа улсын төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажил хийхдээ мөнгө төгрөг нааш нь цааш нь гулгуулах бус олон хүний эрх ашгийг бодож байж ажлаа хийж гүйцэтгэх хэрэгтэй болов уу. Магадгүй наадмын өдрүүдэд уг гүүрэн гарц ачааллаа дийлэхгүй нурсан бол яах вэ гэдгийг ч бодоход илүүдэхгүй л байх. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ааужуж 2017-05-31 14:11:47
    хулхи л юм хийж дээ
    202.9.42.140
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-07-29 12:18:04
    гүйцэтгэлээр нь дахин төсөв хийлгэх хэрэгтэй Бат-Үүлийг давараамааргүй байна энэ хүн мэргэшсэн байна
    112.72.13.12
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэнгис 2015-07-29 12:04:38
    720 саяас 72 саяыг нь тендерийн багийнханд өгнө тэр шархаа нөхөх гээд л хэмнээд эхлэдэг. Яг эндээс л чанар эргэлзээтэй болж эхэлдэг.
    103.229.120.131
    Мэдэгдсэн Хариулах
  • Харамчынхан 2015-07-29 10:04:43
    Харамч хүн хоёр төлдөг гэдэг чинь энэ шүүдээ.
    121.45.217.74
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганбат 2015-07-29 10:03:14
    Өмнө нь ямбий гарц ч үгүй, мөнгө ч үгүй үлддэг байсан бөлгөө гэж.
    121.45.217.74
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2015-07-29 09:15:26
    Naad guuren gartsiig baisan kompani zahiral gej neg muu lalriin golog TV-r yariltslaga ogoj baihiig 2 nudeeree harsan yum bna. Chanartai nuur ulaihaargui guuren...
    89.24.97.68
    Мэдэгдсэн Хариулах
  • so  2015-07-29 08:33:19
    bombogoriin gvvren farts bs yvhad hotolzodiin ble shd
    122.201.21.114
    Мэдэгдсэн Хариулах
  • хххххх 2015-07-29 06:08:26
    Энэ үүлэн үст хотын татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж бнадаа. Ард түмэн бид ч мулгуу юмдаа мэдсээр байж мэдээгүй юм шиг л байх юм гөлдийчихөөд
    150.129.140.191
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-07-29 05:37:58
    Тэргэнцэртэй хүн суух лифтэнд яах гэж гөөхий шиг чихдэг байна аа.
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-07-29 05:30:55
    АН нэг иймэрхүү л зүйл дээ сайн юм даа, улсын мөнгийг завсраас нь хулгай хийх, хотын удирдлагуудад энэ бүүр хэвийн зүйл болжээ
    202.21.124.17
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2015-07-29 05:18:56
    Хамгийн муу баригдсан гүүрэн гарц шүү дэ. Ядаж бөмбөгөрийн гарц шиг задгай хийчихгүй. тэр дэвссэн хужаа хаймар нь муухай үнэртэй гэж жигтэйхэн. Муу луйварчид
    202.21.106.105
    Мэдэгдсэн Хариулах
  • dd 2015-07-29 04:44:03
    иймээс гүүрнээс хойш 30 метрийн зайд явган хүний гэрлэн дохиотой гарц garts hiisnees bolj mashinii tugjrel jinhene uusch bn daaa odooo garaad 120 orj uz
    103.26.193.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Тиймхэн санагдсан 2015-07-29 02:55:09
    Бусад гүүрэн гарцаас хамаагүй муу хийгдсэн байна ганцхан жишээ хэлэхэд дээр үедийн банзан шалтай байшингийн шал шиг хотолзоол жаахан тиймхэн санагдсан
    122.201.24.195
    Мэдэгдсэн Хариулах
  • Uulen ustrd 2015-07-29 02:23:57
    Ее чааваасаа уулэн устээ темер ийм унэтэй болцон юмуу лалраа Юм хийх гэж оролдож бгаа ч энэ бдлаас чинь харахад менге л идэх гсн цаад санаа чинь мэдэгдээд бна
    150.129.140.199
    Мэдэгдсэн Хариулах
  • ванга 2015-07-29 01:51:21
    Бат үүл ба түүний нөдийг яая даа байз. Хошой баатар цол өгөөд тэтгэвэрт нь гаргачих шаанс байдаг болов уу?
    112.72.13.136
    Мэдэгдсэн Хариулах
  • Зүгээр орхивол даамжирна !!! 2015-07-29 01:02:03
    Гүйцэтгэгч компани нь хульхи байна шүү дээ!!! Захиалсан төрийн байгууллагын албан тушаалтнуудыг авилгаар шалгах хэрэгтэй дээ!!!!
    202.179.28.82
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2015-07-29 01:02:02
    ТҮЙ ЧООРТ! МОНГОЛ ИНГЭЖ БАЙЖ ЯАЖ УРАГШАА ЯВАХ ВЭ ДЭЭ. ХОНГИЛ ШИГ ЮМ ХОГ НИЙЛҮҮЛЭЭД БАРЧИХСАН ЮМ УУ ХААШАА ЮМ БЭ. 720 САЯ ТӨГРӨГ ЧИНЬ ДОР ХАЯЖ 360 ГАРУЙ МЯНГАН $...
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах