Мансууруулах эм бэлдмэлийн гэмт хэрэг хоёр дахин өсчээ
Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс Монгол Улсын 2015 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг өчигдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн танхимд танилцууллаа.
 
Үүнд Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны үетэй харьцуулахад 21.4 хувиар өссөн бөгөөд үүнээс эрүүгийн хэрэг 4.7 хувиар, иргэний хэрэг 25.1 хувиар, захиргааны хэрэг 17.8 хувиар өссөн гэнэ. Харин давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэрэг 12.6 хувиар мөн өссөн бөгөөд иргэний хэрэг 25.5 хувиар, захиргааны хэрэг 15.6 хувиар тус тус нэмэгдэж, эрүүгийн хэрэг нэг хувиар буурсан үзүүлэлт үзүүлжээ.
 
Хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн нийт хэрэг 9.4 хувиар өссөнөөс иргэний хэрэг 23.7 хувиар, захиргааны хэрэг 3.8 хувиар тус тус нэмэгдэж, эрүүгийн хэрэг 8.4 хувиар буурчээ.
 
Тодруулбал, хүчиндэх гэмт хэргийн төрөл 19.7 хувь буурсан эерэг үзүүлэлт гарсан. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авах, тээвэрлэх гэмт хэргийн төрөл 2.1 дахин өссөн байна. Ялын төрөлд нийт яллагдагчдын 76 хувь нь хорих ялаар шүүггүүлжээ. Түүнчлэн нийт хэргийн 20 орчим хувь нь эвлэрүүлэн зуучлах замаар явагддаг юм байна.

Зууны мэдээ
О.Цэрэнхүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sssss 2015-07-29 07:15:24
    hereglegchid hezee ch emchlegdehgui baigaa delhiid ch tiim tedniig tsaazal
    202.179.28.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Уулын өвгөн 2015-07-29 05:51:35
    Элбэгдоржийн үгэнд орж цаазын ялыг болиулснаас болж монголд аймаар муухай гэмт хэрэг олон болов. Хар тамхины хэргийг цаазаар авдаг болго.
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
    • зоч 2015-07-29 15:09:23
      тийм
      122.201.24.12
      Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2015-07-29 02:46:19
    Анхнаасаа хуулиа гаргаад чангахан үзэх байлаа одоо оройтсон нэгэнт хэрэглэгч оруулагч сүлжээ гарсан үед та нар тогойг нь авна гэсэн ч хэрэглэсээр л байнаа
    112.72.13.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol ulsiin eronhiilogch anhaarah here 2015-07-29 01:49:38
    Setegziin noloot em beldmeld hordood baigaa hohirogchidoo mongol uls yaj hamgaalj sergiileh talaar arga hemjee awaaje, Neg ch setgel zuichgui uls baiddaggu b h...
    150.129.143.218
    Мэдэгдсэн Хариулах