СЕХ-ны туршлагыг олон улсын хүртээл болгох санал дэвшүүлжээ
Монгол Улс 25 жилийн хугацаанд сонгууль зохион байгуулах талаар асар их мэдлэг, туршлага хуримтлуулжээ. Энэ бүхэн нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, зохих ёсоор үнэлэгдэж байгааг тэмдэглүүштэй.Тиймээс энэ талаар үзэл баримтлалын баримт бичиг боловсруулж олон улсын хүртээл болгох, олон улсын сонгуулийн байгууллагын төлөөллийг хүлээн авч туршлагаасаа хуваалцах нь чухал байна. Ийм санал, хүсэлтийг Ардчилал, сонгуулийг дэмжих Олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Ив Летерми Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй өнөөдөр уулзах үеэр дэвшүүллээ.
   
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн уулзалтын үеэр дэвшүүлсэн түүний санал хүсэлтийг хүлээн авч буйгаа тэмдэглээд туршлагаасаа хуваалцахад бэлэн байна гэдгээ мэдэгдлээ. 
Монгол Улс  25 жилийн хугацаанд бие даасан, хараат бус сонгуулийн байгууллагатай, сонгуулийн эрх зүйн орчин нь олон улсын жишигт хүрсэн, олон улсад үнэлэгдэхүйц туршлагатай болсныг тэмдэглэв.    
Уулзалтын дараа Ардчилал, сонгуулийг дэмжих Олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летерми  санал хураалтын тоног төхөөрөмжийг үзэж сонирхов.

Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэн нь 1995 онд 14 орны санал, санаачилгаар  байгуулагдаж одоогоор 29 орон гишүүнээр элсээд байна. Тус хүрээлэн нь дэлхий дахинд тогтвортой ардчиллын үйл явцыг хөгжүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, дэмжлэг үзүүлэх, сонгуулийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Шведийн Стокгольм хотноо төвтэй олон улсын Засгийн газар хоорондын байгууллага юм. 
Монгол Улс тус хүрээлэнгийн даргаар сонгогдсон бөгөөд 2016 онд даргалагч орны хувьд хурлын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах төдийгүй жилийн Зөвлөлийн ээлжит хуралдааныг эх орондоо зохион байгуулахаар  ажиллаж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-07-29 03:49:16
    Гэрэл таслах, мотоциклээр саналын хайрцаг авч зугтах, отож архи өгөх, мөнгө тараах, концерт тоглох, эмчийн үзлэг хийх, өрсөлдөгчөө хятад болгон зарлах гээд бнаа...
    103.10.21.60
    Мэдэгдсэн Хариулах
  • сандаф 2015-07-28 13:31:13
    АН дэлхийд хоцрогдон гологдсон болгоныг туршлага гэж эрдтүмэнээ луйвардахаа хэзээ болих юм бол доо сонгуулийн хар хайрцагыг нөгөө мундаг АНУ хүртэл татгалзсан
    150.129.142.227
    Мэдэгдсэн Хариулах
  • ШУДАРГЫГ ХҮСЭГЧ ИРГЭН 2015-07-28 11:27:10
    Сонгуулийг цөөхөн хүн амтай манай оронд АРДЧИЛАГЧИД хар машин ашиглаж яаж луйвардаж, будлиантуулдагаа олон улсад туршлага нэрээр дэлгэж дээ....
    202.170.71.92
    Мэдэгдсэн Хариулах
  • Ядмаа 2015-07-28 09:14:32
    Хар хайрцгаар цэвэрхэн луйварддаг туршлагыг нь уу. Ха ха.
    112.72.13.239
    Мэдэгдсэн Хариулах