Пак Жи Сун ирэх сард Монголд ирнэ
Азийн хөлбөмбөгийн томоохон төлөөлөгч Солонгос улсын бахархал домогт хөлбөмбөгчин Пак Жи Сун Монголын хөлбөмбөгийн холбооны урилгаар ирэх сард манай улсад  ирэхээр болжээ. Тодруулбал нэрт хөлбөмбөгчийн айлчлал 8 сарын 17-20 ны хооронд  болно. 

Пак Жи Сун нь Манчестер Юнайтед клубийн Ази тив дэх элч төлөөлөгч юм. Тэр ч утгаар Монголын өсвөрийн шигшээ багтай танилцаж, сонгон шалгаруулалт хийх аж. Энэ тухай Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар мэдээлсэн. 

Дашрамд дуулгахад Пак Жи Суныг айлчлах үеэр Монгол дахь Манчестэр юнайтэд клубын хөгжөөн дэмжигчидийн “WE ARE DEVILS” TББ-ынхан  арга хэмээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.  
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.