Эмэгтэйчүүд багаараа түрүүллээ

“Буянт-Ухаа” спортын ордонд Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдөр эмэгтэй чөлөөт бөхийн 44, 51, 59, 67 кг, эрэгтэй чөлөөт бөхийн 50, 120 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаан болж манай 5 бөх медалийн оосроос атгав.

Эмэгтэй 55 кг-ын жинд барилдсан А.Батцэцэг гурван барилдаанд өрсөлдөгчдөө илүүрхэн хожин түрүүлж азийн өсвөрийн төдийгүй залуучуудын аварга гэдэг цолны эзэн болов. Түүнийг энэ жил дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн өмнө нь хүлээж байна. 63 кг-ын жинд барилдсан Б.Нямгэрэл мөнгөн медаль энгэртээ зүүсэн ч багш нар нь баруун гараараа уургалж барьж болохгүй гэж олонтаа анхааруулсаар байтал мөн барьцыг авч 4 онооны илүү явсан ч казахстаны бөхийн дархан мэхэнд орж мушгиулж цэвэр ялагдан үзэгчид, дасгалжуулагч нарынхаа сэтгэлийг гонсойлгов. 72 кг-ын жинд зодоглосон П.Номин-Эрдэнэ хоёрдугаар тойрогт японы бөхөөс бяр тэнхээгээр илүү байсан ч бэргэн хойш сууж барилдаанаа гаргаж чадахгүй, ялагдсан ч хүрэл медалийн төлөө барилдаан өрсөлдөгчөө илүүрхэн хожиж азийн өсвөрийн аваргын хүрэл медалиа залуучуудын аваргын хүрлээр баяжууллаа.

А.Батцэцэг, Б.Нямгэрэл нар өнгөрсөн жил авч байсан хүрэл медалиа зэрэг ахиулж алт, мөнгө болгож азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хошой медальтнууд болцгоов.

Манай эмэгтэй багийн 8 бөхийн 7 нь медаль, түүний дотор 1 алт, тус бүр 3 мөнгө хүрэл авч гол өрсөлдөгч японы багийг хол орхиж өнгөрсөн жилийн дөрөвдүгээр байраа нэгдүгээр байраар ахиулж эмэгтэй багаа хариуцан оролцсон “Хасу-Мегастарс” багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан алтан цом гардан авч түүхэн амжилт гаргалаа. Манай бөхчүүд японы бөхчүүдтэй 6 барилдаан хийж ялалт, ялагдлын харьцаа 3:3 болж тэнцсэн бол хоёрдугаарт байрт орсон казахстаны бөхчүүдтэй 3 барилдаан хийж ялалт, ялагдлын харьцаа 1:2 байв. Японы баг 3, БНАСАУ-ын баг 2, казахстан, монгол, энэтхэгийн багууд тус бүр 1 алтан медаль авчээ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 22 2014-06-09 04:20:30
    оны минь ганц Шампаанз Баяраа сайн багш болжээ,ардын багш болоорой