БНСУ мерс вирусээс ангижирлаа
Өмнөд Солонгост тархаад байсан Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу МERS коронавирусын халдварын тархалтыг бүрэн зогсоож, ангижирсан хэмээн тус улсын Ерөнхий Сайд Ван Кё Ан албан ёсоор зарлалаа.Тус вирусийн халдвар авсан тохиолдол сүүлийн 23 хоногт нэмж бүртгэгдээгүй юм.

Энэ талаар “Янз бүрийн хүчин зүйл, нөхцөл байдлыг харгалзан үзэж тооцсоны дүнд мэргэжилтнүүд коронавирусийн халдвар бүрэн зогссон гэсэн дүгнэлтэд хүрлээ” хэмээн Ерөнхий сайд Засгийн газрын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр хэллээ.

Сануулахад Өмнөд Солонгост коронавирусийн халдвар авсан анхны тохиолдол өнгөрөгч тавдугаар сарын 20-нд бүртгэгдсэн бөгөөд түүнээс хойш 186 хүн халдвар авч, тэдний 36 нь амиа алдсан юм.
Б.Сансар
olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.