С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын гомдол тайлагдах болоогүй
С.Чинзориг, Н.Төмөрхүү нар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, нэгдсэн сонгуулийн хуулийн төслийн боловсруулах ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаад  хүсэлт гаргасан юм.  Тэд Өвөрхангай аймгийн сонгуулийн маргааныг шийдвэрлэсэн байдал нь хуулийг гуйвуулсан  шүүх хэт нэг талыг барин асуудлыг шийдвэрлэсэн нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг уландаа гишгэсэн луйвар болсон учраас нээлттэйгээр хэлэлцүүлж өгөхийг хүссэн байна.

УИХ-ын сонгуулиас хойш багагүй маргаан дагуулсан асуудал бол Өвөрхангай аймгийн 10 дугаар тойргийн хоёр мандат. УИХ-ын 2012 оны сонгуулиар нэр дэвшин УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаад байсан Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг сонгуулийн зөрчсөн гэдгээс үүдсэн асуудал маргаан дагуулсан юм.  Эцэст нь СЕХ-оос УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймгаас МАН-аас нэр дэвшин, өрсөлдсөн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэн, УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь хураан авч, оронд нь АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тангараг өргүүлэхээр болсон юм.  Сонгуулийн явцад насанд хүрээгүй хүүхдийг сонгуульд татан оролцуулж хууль зөрчсөн гэдгийг тогтоосон боловч нэр дэвшигчдийг нэрсийн жагсаалтаас хасч, хариуцлага хүлээлгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэдгийг Өвөрхангай аймгийн сум дундын шүүх захирамж гарган баталгаажуулсан байдаг.

Удтал дуншсан Өвөрхангай аймгийн сонгуулийн маргааныг ийнхүү эцэслэн шийдвэрлэсэн юм. Маргаан эцэслэгдсэн тул Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүн тангарагаа өргөсөн.

Харин тангараг өргөснийхөө дараа Г.Батхүү “Би шүүхдэж биш, ард түмний сонголтоор УИХ-д сууж байгаа” хэмээн мэдэгдэж байсан юм.
Тэгвэл С.Чинзориг, Н.Төмөрхүү нар өнөөдрийн хүртэл тэднийг хууль зөрчин УИХ-д суусан гэх байр суурийг илэрхийлсээр байна.

Учир нь өнгөрөгч сонгуулиар тус тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар 1500-4500 хүний саналаар илүүрхэж ялалт байгуулсан байдаг. Гэтэл өрсөлдөгч АН-аас нэр дэвшигч АПУ”-гийн Г.Батхүү, Д.Зоригт нар ялагдаснаа хүлээн зөвшөөрөхгүй, шүүхээр маргаан үүсгэсэн тухай асуудал яригддаг. Тэднийхээр бол Г.Батхүү нар худлаа мэдээлэл цуглуулан баримт бүрдүүлж, шүүхийн байгууллагад хандсан. Хандахдаа харъяаллын бус хаа байсан нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд танил талаа бараадуулж өгсөн гэдэг. Хан-Уул дүүргийн шүүх ч энэ асуудалд тун шуурхай хандаж 24 цагийн дотор шийдэж өгсөн нь гайхалтай. Тиймээс ялалт байгуулсан хэдий ч гүжирдүүлсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандан, улмаар тэдний буруугүйг нотолсон. Үүний дараа “АПУ”-гийн Г.Батхүү нар Улсын дээд шүүхэд сөргүүлэн өргөдөл гаргасан юм. Харин Дээд шүүх энэхүү маргааныг авч хэлэлцээд хуралдаанаа хийх гэж байтал хуралдаан болохоос нэг өдрийн өмнө Өвөрхангай аймгийн сум дундын шүүх Г.Батхүү нарт ялалт өгч, МАН-аас нэр дэвшигчдийг буруутгасан юм. Ингээд Хан-Уул дүүргийн шүүхээр хэлцэгдээд, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр дамжин, Дээд шүүхээр хэлэлцэх ёстой маргаан гэнэт сум дундын шүүхээр шийдэгдсэн. Үйл явц ингэж өрнөсөн. Эцэст Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүний эрхэм гишүүний зөөлөн сэнтийд заларсан. Харин С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын гомдол өнөөг хүртэл тайлагдаагүй л явна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дарам 2015-04-21 02:31:55
    ээ чааваас даа энэ ТӨМӨРХҮҮ татварт ажиллаж байгаад төрийн албанаас халагдсан ЗАНДАНБАТЫГ ТӨРИЙН ЗАХИРГААНЙ ДАРГААР АВАХЫГ БОДОХОП ХӨӨРХИЙ Ч АМЬТНАА ДАА
  • зочин 2014-06-09 23:28:01
    Батхүү архиа сайн үйлдвэрлэхийн тулд их хуралд суух гэж зүтгэж байгаа шүү дээ өвөрхангайчууд том алдсан даа Батхүү Зоригт нар өвөрхангайд юу ч хийхгүй дахин дэвшигчих ч үгүй
  • dorjhorloo 2014-06-09 13:24:30
    Chinzorig Tomorhuu nar huuli zorchij unend guitsegdsen shuu dee. shuuh buruu togtoogoogui bailgui dee.bitgii ondor sentiid huuramchaar garah gej uheld.
  • хххххххх 2014-06-09 13:04:27
    өвөрхангайн шүүгч отгонжаргал дахин ерөнхий шүүгч болсон шагнал
  • Chinzorig 2014-06-09 11:26:08
    Minii gomdol xezee ch tailagdaxgui. Iiii iiii iiii
  • бат 2014-06-09 11:01:38
    батхүү чи архиа үйлдваэрлээч ээ . их хурал гж хуцахаа боль
  • 11 2014-06-09 07:25:27
    Huuli bus UIHGishiin gedeg ni unen sh dee. Bathuu buh zuilig mongoor shiiduuldegee bolimoor yum. Arhi uildverlej uls ornoo arhind jivuulchiheed yuu bodoj UIHurald suuj baidag baina aa. ooroo l bolj baival ard tumen Bathuud hamaagui baidag bololtoi
  • Нэр 2014-06-09 06:59:48
    Үхэх хатан УИХ-д орох шалтгаан байна даа.
  • Шүүгч нар 2014-06-09 06:24:02
    Элбэгээ шүүгчийг томилдог юм. Хан-Уул дүүргийн шүүхэд энэ маргаан хамааралгүй байхад энэ асуудлыг шийдэж Монголын түүхэнд шүүхэд гарч байгаагүй аймшиггүй шийдвэр гаргасан байдаг.Элбэгээ наад луйварыг хийж өгч АН-д гавьяа байгуулсан Хан-уул дүүргийн шүүг
  • jj 2014-06-09 05:51:49
    Ulaan tsaim sanal luiwardchihaad bitgii hutsatsgaa
  • ых 2014-06-09 05:42:32
    Шүүхийг ХЭН томилдог,шалгадаг юм бэ.хүмүүсээ
  • vjjbbhjk 2014-06-09 03:16:14
    odoo bolimoor yum huuli zasag gedeg chin togloom yumuu medseer baij ysh gej anh zorchson yum be