Австрали болон Вьетнам иргэд хил зөрчжээ

Зуны улиралтай холбоотойгоор гадны болон дотоодын иргэд аялал жуулчлал хийх зорилготойгоор хилийн бүс зурваст зөвшөөрөлгүйгээр нэвтрэх тохиолдол нэмэгдэж байна.

Тухайлбал, Хилийн 0257 дугаар ангийн хариуцсан хэсэгт Вьетнам улсын дөрвөн иргэн, Хилийн 0184 дүгээр ангийн хариуцсан хэсэгт Австрали улсын дөрвөн иргэн тус тус хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүйгээр аялал жуулчлал хийх зорилгоор явж байсныг хилчид илрүүлэв. Тэдгээр иргэнд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, буцаан явуулсан байна.

Мөн Хилийн 0165, 0129, 0257 дугаар ангийн хариуцсан хэсгээр нутгийн ард иргэдийн 17 тооны адуу улсын хилд бэлчээрээр тулсан байна. Хилчид адууг тогтоон эздэд нь хүлээлгэн өгч, ард иргэдэд учирч болох 17 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-07-28 01:17:47
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.25
    Мэдэгдсэн Хариулах
  • Мягаа 2015-07-28 00:41:01
    0257-р ангийн хариуцсан хэсэг нь хаана, 0184- ангийн хариуцсан хэсэг нь хаана байдаг юм. 50 копейкийн зарц шиг л юм хийх юм аа.
    202.179.29.104
    Мэдэгдсэн Хариулах
    • myagaad 2015-07-28 01:01:30
      haana bdag ni nuuts shde mangaraa
      203.91.112.242
      Мэдэгдсэн Хариулах