Тарваган тахлын халдварыг зогсоох ажилд 60 гаруй сая төгрөг зарцуулжээ
Ховд аймгийн Булган суманд гарсан тарваган тахлын халдварыг тандах, зогсоох ажилд дунджаар 60-70 сая төгрөг зарцууллаа гэж албаныхан мэдэгджээ. Тус сумын 14 настай эрэгтэй хүүхэд тарваганы мах идсэнээ нуун, эмнэлэгт орой хандсанаас шалтгаалж, булчирхай хэлбэрийн тахлаар өвдөн, амь насаа алдсан юм.

Иймээс халдвар гарсан голомтын бүс нутагт 20 орчим тээврийн хэрэгсэл, 60 гаруй мэргэжилтэн долоо хоногийн турш шуурхай ажиллажээ. Халдвартай иргэнтэй ойр харьцсан 340 гаруй иргэнийг үзлэгт хамруулж, тухайн сум орон нутагт хөл хорио тогтоон, судалгаа шинжилгээ явуулсан байна.
Г.Уянга
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.