Гурван жил үргэлжилсэн Солонгосын дайн зогсов
 Хүн төрөлхтний түүхэнд энэ өдөр онцлох олон үйл явдал тохиож байжээ. Тодруулбал, 1789 оны энэ өдөр АНУ-ын Төрийн департамент анх байгуулагдаж байв. 1921 оны энэ өдөр Канадын эрдэмтэн Фредерик Бэнтин, Чарьлз нар анх удаа инсулин гарган авчээ. Инсулин нь чихрийн шижин өвчнийг эмчлэхэд үр дүнтэй болохыг дээрх эрдэмтэд судалж тогтоосон байна.
 
Харин энэ өдөр дэлхийн түүхэнд мартахын аргагүй нэгэн үйл явдал тохиосон нь 1953 оны энэ өдөр гурван жил үргэлжилсэн солонгосын дайн төгсгөл болж, гал зогсоох тухай гэрээнд хоёр тал гарын үсэг зуржээ. Энэ дайны үеэр Умард Солонгосын болон Хятадын 1.6 сая хүн, НҮБ-ын 118 мянга гаруй цэрэг амь үргэдсэн байна. Энэхүү дайн нь хүйтэн дайны үеийн хамгийн анхны бөгөөд хамгийн том зэвсэгт мөргөлдөөнд тооцогддог юм.
 
Дайны уршгаар 2.500 мянга гаруй солонгос хүн амь үрэгджээ. Хоёр улсын үйлдвэрлэл, дэд бүтцийн 80 гаруй хувь нь устаж үгүй болсон байна. Манай улс хэдийгээр энэ дайнд оролцоогүй боловч дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-д тусалж байсны нэгэн адил дайны үед болон дайны дараах сэргээн босголтын үед Солонгосын ард түмэнд тусалж, нийт 226236 толгой малыг буцалтгүй тусламжаар нийлүүлж байв. Мөн хоол хүнс, хувцас бэлэглэж, 200 өнчиң хүүхдийг найман багшийн хамт 1952- 1959 оны хооронд асран хүмүүжүүлж, 30 оюутныг их, дээд сургуульд сургаж байв. 1950 онд тус улсад БНМАУ-ын Элчин сайдын яам нээгдэж, 1950-1952 онд элчин сайдаар Ж.Самбуу, 1952- 1955 онд генерал С.Равдан нар томилогдож, дайны үед монголчууд тэнд ажиллаж байжээ. Манай дипломатууд Америкийн нисэх хүчний бөмбөгдөлтөд нэг бус удаа өртөж, элчин сайд С.Равдан дэлбэрэлтийн улмаас бэртэж, өрөөсөн чих нь сонсголгүй болж байжээ.
 
Зууны мэдээ
Б.Энхтуул
 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine