Ардчилсан хувьсгалын түүхийг харуулсан гэрэл зургын цомгийн нээлт болно
Монгол Улсын ардчилалд шилжих үеийг гэрэл зургаар илэрхийлсэн Зориг Сан, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ)-гийн хамтын бүтээл болох “Монголд ардчилал эхэлсэн түүх” түүхэн гэрэл зургийн цомгийн нээлт өнөөдөр  /7 дугаар сарын 27/ болно. Энэхүү цомогт Монгол Улсад тайван замаар өрнөсөн ардчилсан хувьсгалын чухал мөчүүдийг англи, монгол хэл дээрх тайлбарын хамт гэрэл зургаар харуулжээ.

Ардчилалд шилжсэн үеийн түүхэн дурсамжийг өнөөгийн монгол залуучууд болон ирээдүйн үе удамд өвлөн үлдээх энэхүү бүтээлийг Зориг Сан Монгол орон даяар ерөнхий боловсролын болон их дээд сургууль, номын сангуудад түгээхээр төлөвлөж байна. Түүнчлэн зурган цомог бүхий энэхүү номыг БНОУХ Монгол Улсын ардчиллын туршлагаас судлах сонирхолтой байдаг Киргизстан, Мьянмар зэрэг улс орнуудтай хуваалцах юм байна.

Цомгийн нээлтийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл ардчилалд шилжих үеийн дурсамжаас хуваалцана гэж НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.