"Хөрөнгө оруулагчдын чуулган" есдүгээр сард болно
Хойт Америк-Монголын Бизнесийн зөвлөл 18 дахь удаагийн “Хөрөнгө оруулагчдын чуулган”-аа ирэх есдүгээр сарын 29-30-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
 
 Жил бүр зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ нь хамгийн удаан хугацаанд тасралтгүй үргэлжилж байгаа олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган юм. Монголын болон дэлхийн бүх орны бизнес эхлэгч, ажил хэрэгч хүмүүст бүртгэл нь үргэлж нээлттэй байсаар иржээ.
 
Монголын Бизнес мэдээллийн сан энэхүү чуулганыг дэмжин оролцож байгаа аж. Мөн ирэх оны тавдугаар сард Канадын Оттава хотод зохион байгуулах “Хөрөнгө оруулагчдын чуулган”-д Монголын бизнес төлөөлөгчдийг зохион байгуулж, оролцуулахаар болжээ.
 
Зууны мэдээ
Г.Чимэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.