Махны үнэ буурч, ногооных өсчээ
Махны үнэ буурчээ. 51 сая толгой малтай монголчууд дэлхийн зах зээл дээрх махны ханштай дүйцэхүйц үнээр махаа авдаг нь бодит үнэн. Сүүлийн үед мал, махны үнэ буурч байгаа тухай хүмүүс ярьж байв. Тухайлбал, өнгөрсөн жилийн төлөг энэ жилийн шүдлэн хонь 90-110 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин өнгөрсөн баяр, наадмын өдрүүдэд хонь 90-200 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад буурсан үнэ гэдгийг малаа борлуулахаар ирсэн малчид хэлж байлаа.
 
“Хүчит шонхор”, “Баянзүрх”, “Амгалан” худалдааны төвөөр орлоо. Захуудаар үйлчлүүлэгчдийн тоо эрс буурсныг худалдаачид хэлж байна. Хаа сайгүй хүмүүс амраад энд тэндгүй эл хуль байв. Тус захуудад махны үнэ ойролцоо байх. Жишээлбэл, хонины мах 5500-6800, ямаа 5000- 5800, адуу 5000-5800 төгрөг бол үхрийн мах 6200-7500 төгрөгийн үнэтэй байв.
 
Харин хүнсний ногооны үнэ өссөн байна. Өнгөрсөн хавар 900-1100 төгрөгийн үнэтэй байсан төмс 1200-2000 төгрөг болжээ. Мөн байцаа 1800-2500, лууван 1200-1500, манжин 2000, сонгино 1500-2500 төгрөг. Ногооны үнэ бусад захуудад ч мөн л адил үнэтэй байх бөгөөд бөөний үнэ өсч байгааг худалдагчид ярьсан юм. Энэ жил тэнгэр хангай хур бага хайрласан нь ургац алдах учир шалтгаан хэмээн тариаланчид хэлжбайгаа. Үүний нотолгоо нь энэ ажээ.
 
Түүнчлэн өрхийн аж ахуйгаар хүнсний ногоо тариалдаг хүмүүс ч энэ жил ургац муу байгааг онцолж байна. Баянзүрх дүүргийн иргэн Г.Оюунтунгалаг “Өнгөрсөн жилүүдэд өргөст хэмх, улаан лооль, төмс тарьсан. Ургац арвин сайхан байсан. Харин энэ жил одоог хүртэл ганц ч шинэ ногоо авсангүй. Цаг агаарын байдлаас шалтгаалж байх шиг байна” гэв. Хонх нь дуугарахаар дамар нь таг гэдэг шиг махны үнэ буурсантай зэрэгцэн ногооны үнэ өссөн нь хэцүү байгааг хүмүүс хэлсэн юм.
 
Хэдийгээр махны үнэ буурч байгаа нь нийслэлчүүдэд таатай ч хөдөөгийн малчдад тун тааруу мэдээ юм. Учир нь хүүхдийн сургалтын төлбөр төлөх цагаар махны үнэ буурах нь тэдний орлогын эх үүсвэрт сөрөг нөлөөтэй. Магадгүй хавар мал, махаа борлуулах хэрэгтэй гэх байх. Гэвч хаврын хайлган цагаар тэвээрэг алдаж буй малыг худалдаж авах хүн байхгүй гэдгийг малчид ярьдаг. Харин ногооны үнэ өссөн шалтгааныг тайлбарлах хүн олдсонгүй. Захуудын ногооны худалдаачдын хэлж буйгаар цаанаасаа өсөөд ирж байгаа үнийг тогтоох боломҗгүй гэнэ. Жижиглэнгийн худалдаачид 50-100 төгрөг нэмдэг хэмээн учирлалаа.
 
Зууны мэдээ
Д.Оюунчимэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • jfgbv 2015-07-27 06:38:54
    эрээнээс хүнсний ногоог ахиухан оруулах хэрэгтэй , тэгэхгүй бол ногоо тарьсан хүмүүс ногоо худалдаж авдаг хүмүүсээ бодно гэж байхгүй,
    103.229.176.131
    Мэдэгдсэн Хариулах