70 саяар турба цоолоод л энэ үү
Арслантай гүүр хийгээд Сэлбийн голын өнгөд жавхаа нэмсэн усан хөшиг нээгдээд удаагүй. Гүүрэн дээгүүр алхахад халуунд сэрүү татаад сайхан ч сонирхож харвал “ Өө хөөрхийдөө” гэж уулга алдмаар. Яагаад гэхээр нэг л арга ядсан, өнгө үзэмж гээд байх зүйлгүй. Зүгээр л хэдэн турба гагнаж, холбоод цоолоод л...болоо гэж үү гэмээр...
Олон нийтийн сүлжээгээр шүүмжлэх нь ч аргагүй санагдав.

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас хотын хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор хийсэн энэхүү ажил нэг талаараа урьд өмнө хийгдэж байгаагүй шинэлэг зүйл боловч, иргэдийн хүсэж хүлээсэн тэр л “усан хөшиг"-ийг гүйцээгүй бололтой.

Учир нь иргэд Араслантай гүүрийн усан хөшгийг гадны хөгжиж буй орнуудын усан хөшигтэй харьцуулан зургийг нь тавьж, ихээхэн шүүмжилж байна. Өнгө үзэмж муутайн дээр 7 бус 70 сая төгрөг зарцуулсан гэхээр иргэд тун дургүй байна. Үүнийхээ оронд улс орон мөнгөгүй байхад ганц цэцэрлэг барьж, эсвэл эмнэлэг барих төсөвтөө энэхүү мөнгөө нэмэрлэхэд яадаг байна гэсэн шүүмж маш их байна. Хэдэн турба холбож гагнаад л, нүхэлж ус гоожуулах байсан юм бол захын хөгшин ч хашаандаа хийнэ шүү дээ гэх хүмүүс ч байна.
Уул нь манайхан үүнийгээ Солонгосын Сөүл хот дахь “Banpo” гүүрийнхийг дуурайж хийсэн гэдэг ч туршлагагүй монголчуудад туршлага дутсан уу “нэг л тиймхэн".

Бүр усан хөшгийг “үнэндээ мөнгө угаасан нь илт болсон тул хариуцлага тооцож 70 сая төгрөгийг төсөвт буцаан төлөх ёстой” хэмээн бичиж, хоёр гүүрний харьцуулсан зургийг цахим хуудсанд шэйр хийцгээж байна. 

Уул нь энэхүү усан хөшгийг хэн ч харсан  аятайхан, цэвэрхэн “насны” зүйл хийчихсэн бол иргэд яалаа гэж ийн шүүмжлэх билээ. 

Иргэдийн өдөр тутмын хэрэглээ ус, дулаан, цахилгааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ "талийж" өгсөн энэ үед улсын хөрөнгийг турба гагнаж, цоолоход зарцуулж байгаа нь шүүмжлэхээс ч аргагүй.  Тэгээд болоогүй ээ, иймэрхүү нүд хуурсан зүйлийнхээ нээлтэд дарга нар нь бөөн бөөнөөрөө очиж тууз хайчлахаас ичдэг болмоор байна шүү.

Гэхдээ одоо яая гэхэв. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөтэй биш. Дараа дараагийнхаа хийх усан хөшгийг төсөв мөнгөнд нь тааруулаад өнгө үзэмжтэй, сайхан хийчихвэл болоо шүү дээ. 
 
Г.Аянга 
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • akaa 2015-07-29 06:13:29
    700000000saaaaaay bolooogyyyin yaaaaamai
    202.131.228.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Амараа 2015-07-28 07:00:07
    70.000.000₮ үнэтэй ГООЖУУР
    122.201.25.222
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-07-28 02:19:19
    Мөнгө угаах бас нэг арга л юм уу даа. Татварынханы өөрсдийгөө шагнасан мөнгөнүүдийг буцааж улс-д төвлөрүүлсэн үү? яасан бэ? Улсын ядаад нэг жилийн төсөвийн мөнг...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • 90сая Гансүх 2015-07-27 16:02:50
    70сая гээд тогтсон нь их юм пээ базарьваань.Муу хуучин гүүрийг маань эвдчээгүй нь л аз
    43.242.243.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2015-07-27 15:22:38
    Юм мэддэг хунд узуулэхэд ч хэцуу дамшиг даа гэдэг шиг хэцуухэн л юм хийсэн бн лээ херсний ус харгаж бгаа юм гээд 4метр еремдеед носос суурилуулчихсан негеех нь ...
    150.129.140.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Eeeeeeeee 2015-07-27 13:06:13
    Batuulee ene chine yu bolj bainaa nudee avaad gartaa atgtsan yumuu hotiin dargaa..iim yum hiicheed suuj baidag harj baigaarai udahgui ene boglorood ajilahgui
    182.160.3.200
    Мэдэгдсэн Хариулах
  • энэ  2015-07-27 09:13:01
    Усан хөшигний шинэ загвар уу? Сая наадмаар зохион бүтээсэн инженерт шагнал өгөөгүй юу? Сонин юм даа. Сод бүтээл туурвичихаад маадайж суухад . . . Тэр амьтаныг
    58.18.226.5
    Мэдэгдсэн Хариулах
  • Ardchilal 2015-07-27 08:50:24
    Уг нь 700 000 төгрөг болсон юмаа, гэхдээ Монголын Ардчилалд мөнгө хэрэгтэй байна. Ойлгоорой ард түмэн минь, АРДЧИЛАЛ МАНДТУГАЙ....
    202.131.242.250
    Мэдэгдсэн Хариулах
  • Dorjgotov 2015-07-27 04:52:40
    Usan hoshig neelee geed bas tuuz haichlaad baigaa umaa, Omnoos ni icheed suvgaa soliv.
    43.242.243.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Тодорхой ойлгоцтой юм бич 2015-07-27 04:33:12
    хардмаар байгаа бол инженер, техникчид, үнэлгээнийхэнийг дуудаад үнэлүүл л дээ. наад усыг чинь труба өөрөө шахагүй биз дээ, мотор энэ тэр нүднээс далд юм байга...
    202.170.68.162
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2015-07-27 12:58:03
      мотор зоолоо гээд 70 сая болохгүй байх тэнэг сугаа
      103.10.23.63
      Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2015-07-27 07:59:14
      Мөнгө цуг идсэн нөхөр байх өмөөрөөд ийм юм хийхдээ ичээч аргагүй мөнгө угаалт хотынхон ичих булчирхай байна уу?
      202.170.68.34
      Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2015-07-27 07:57:25
      za bitgii shaa teneg hun huurj bgaam shig hulgaich nohoi shig pitgii pizdaa tsarailaad bai. hahaj uheeree mongoloos luiwardsan mungunduu
      178.115.130.3
      Мэдэгдсэн Хариулах
  • Tsog 2015-07-27 03:46:03
    Argagui argagui.70 say hursen n ih yum
    49.0.158.125
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол Улсын иргэн 2015-07-27 02:33:46
    хараалын үгнээс өөр үг орж ирэхгүй нь... хэнийг хуураад байгаа юм бэ...
    122.201.24.36
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-07-27 02:07:08
    өнгөрсөн бороо гээд мөнгө угаасан нөхдүүдийн тогойг илээд л дараа арай бага идэж их хийгээрэй гэж сургамжлаад л өнгөрөөчих ёстой юу арай л хэтэрхий бишүү
    61.224.169.38
    Мэдэгдсэн Хариулах
  • а 2015-07-27 01:46:24
    хотын удирдлагыг МАН д өг. санаа амар газраа зараал, юу ч хийхгүй хэрүүл ч гарахгүй.
    103.26.194.30
    Мэдэгдсэн Хариулах