“Их үйлсийн эрэлд” ХХК иргэдийн гомдлыг барагдуулахгүй “луу унжиж”  байна
Өмнөх оноос эхлэн байрны м2-ийн зөрүүний асуудал сөхөгдөж эхэлсэн.ШӨХТГ-аас хохирол барагдуулж байгаа газруудын нэрийг зарлахгүй, төлөхгүй байгаа болоод иргэдэд учруулсан хохирлын хэмжээ нь их байгаа компаниудыг олон нийтэд  зарлана хэмээгээд “Тайгам Алтай”, “Тектоник”  зэрэг хоёр гуравхан компанийн нэрийг зарласан. Иймээс иргэд байрныхаа м2 дутуу үгүйг мэдэх аргагүй байгаа юм. Зарим иргэд байрныхаа м2-ийг хэмжүүлсэн ч хариуцагч компаниуд нь төлбөрийг барагдуулахгүй байгаа компаниуд дээрх хоёр компаниас гадна хэд хэд байгаа аж.  Тодруулбал “Баянмонгол” болон “Их монгол” хорооллуудыг барьж ашиглалтанд оруулсан “Их үйлсийн эрэлд” ХХК нь м2-ын зөрүүний хохирлыг байрагдуулахгүй "луу унжиж " байгаа талаар иргэн Г гомдол гаргалаа.

Та  “Их үйлсийн эрэлд” ХХК-аас хэзээ байр худалдан авсан бэ?
Би 2010 онд Их үйлсийн эрэлд ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан Баянмонгол хорооллоос  байр худалдан авсан

Танай байрнаас хэдэн м2 дутсан бэ?
М2-ийн зөрүүний асуудалыг 2013 оноос ярьж эхэлсэн, зөрүүтэй компаниудын дунд Их үйлсийн эрэлд ХХК байгаагүй болохоор эхэндээ анзаараагүй. Ер нь 1 хэмжүүлье гэж бодож байсан тэгээд сая 2014-04-08 нд Инжкон ХХК-аар хэмжүүлсэн Гэтэл 2,7 м2 дутаж  4 000 000 орчим  төгрөгний зөрүү гарсан

Энэ талаараа “Их үйлсийн эрэлд” ХХК-д өргөдөл гаргасан уу?
Бид 2014-04-14 –ны өдөр “Их үйлсийн эрэлд” ХХК-тай уулзад бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу өргөдөлөө өгсөн. үлээн авсан менежер нь хуулийн зөвлөхдө өгье, тэгээд энэ 7 хоногтоо манай зүгээс очиж танай байрыг хэмжиж энэ хэмжилттэй тулгана гэсэн хариу өгсөн.Үүнээс хойш манайд ирж хэмжих нь байтугай над руу холбогдоогүй ажил дээр нь очиж уулзаж утсаар ярихад эхэндээ манай хуулийн зөвлөх байхгүй байгаа ирэхээр нь болно гэсэн, дараа нь нэг шинэ стандарт удахгүй батлагдана тэгэхээр шийднэ гэсэн хариу өгсөн

Ямар шинэ стандарт гэсэн бэ?
Менежер нь ч тэрийг нь сайн мэдэхгүй байна лээ, нэг стандарт гарах ёстой тэр гарахаар л болно хэзээ гарах нь тодорхойгүй гэсэн. Одоо тэр стандарт гарсан ч 2010 оны асуудалд хамааралгүй гэж ШӨХТГ-ынхан хэлж байна лээ. 2010 онд гарсан стандартад зөвхөн өөрчлөлт оруулж байгаа гэсэн. Харин энэ нь хуучин ашиглалтанд орсон барилгын компаниудад огт хамаагүй. Тиймээс одоо мөрдөгдөж байгаа 2010 оны орон сууцны м2 хэмжих стандартын дагуу хэмжих ёстой гэж хэлсэн.

ШӨХТГ-т хандсан уу, ямар хариу өгсөн бэ?
“Их үйлсийн эрэлд ХХК-г шийдэж өгөхгүй болохоор ШӨХТГ-т өргөдөл өгсөн байгаа. Тус газраас “Их үйлсийн эрэлд” ХХК-д хаягласан манайхаас гадна 6-7 айлын гомдлыг барагдуулах албан шаардлага өгсөн гэх хариу ирүүлсэн. Харин “Их үйлсийн эрэлд” ХХК-аас  хугацаа сунгаж өгөх хүсэлт гаргасан гэсэн. Гэхдээ Өрсөлдөөний тухай хуулиар бол 30-60 хоногийн дотор гомдол гаргасан иргэний гомдлыг шийдвэрлэх ёстой юм байна лээ.

ШӨХТГ-т өгсөн гомдлын чинь дагуу “Их үйлсийн эрэлд” ХХК-аас тантай холбогдсон уу?
10 хоногийн өмнө “Их үйлсийн эрэлд” ХХК-ийн гэрээгээр ажилладаг хуулийн зөвлөх гэж хүн гадуур дуудаж уулзаад 2014-04-14 –ны өдөр тус компанид өгсөн өргөдөлийн талаар тодруулж байна гэж уулзсан. Хуулийн зөвлөхдөө миний өргөдлийг саяхан л өгсөн гэсэн. Захирлууддаа танилцуулаад эргээд хариу хэлнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл утсаа ч авахгүй,ямар нэгэн хариу хэлээгүй таг байна
 
ШӨХТГ-аас хохирлын хэмжээ нь бага, иргэдийн хохирлыг барагдуулж байгаа хэмээн олон нийтэд зарлахгүй хэмээж Тайгам-Алтай, Тектоник зэрэг компанитай тэмцэлдсээр байгаа. Харин ардуур нь “Их үйлсийн эрэлд” гэх мэт компаниуд иргэдийн гомдлыг авч үзэхгүй том толгойлсоор байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2014-06-09 13:55:01
    barilga geed neg yum ovoilgoj orhihod bair zarahdaa, zasan hoinoo tsom hiij baigaa yum shuu dee. bugd amandaa orson unee nehej suuhad hel amgui tolj suudag uher mongol setgehui deer heden hujaa nar tsom bayajij baigaa yum.
  • Abii 2014-06-09 12:02:38
    Baira avsan uneree oghu
  • уншигч 2014-06-09 07:11:08
    Магнай яасан бэ, зөрүү мөнгийг чинь аваад өгнө биз дэээ
  • bayanmongol 2014-06-09 07:09:40
    bi bas bairaa xemjuuleed uzie deee
  • 1234 2014-06-09 04:16:40
    Tuhain uyd shalgaad avah n yasiin. Dandaa soliorch baina. Shunaltai baliar mikrovuud
  • зочин 2014-06-09 03:59:07
    shalguulii baiz. Er ni bas saihan dampuu duraaraa gazar shuudee. Төлбөрөө төлсөн байхад чинь дураараа ус нээж хааж тэгэснээ тэрийгээ нэхэмжилж. Цэвэрлэгчийнхээ хөлсийг дураараа нэмж, орц нь байнга заваан.
  • зочин 2014-06-09 03:21:44
    удирдлагууд нь хөгийн гарууд байдаг юмааа