"Химийн цом”-оос манайхан 2 алтан медаль хүртлээ
Германы Халле хотноо болсон “Химийн цом” боксын олон улсын тэмцээн өндөрлөхөд Монголын боксчид хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медалийн эзэд болов.
Сонирхогчдын боксчдын дунд өндөр чансаатай А зэрэглэлийн олон улсын тэмцээнд тооцогддог энэ удаагийн тэмцээнд 19 орны 120 боксчин хүч, ур чадвараа сорин өрсөлджээ. Манай тамирчдын хувьд хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр Узбек, Германы дараа гуравдугаар байрт бичигдлээ.

Тэмцээний алтан медалийг “Ариг банк”, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Чинзориг /64 кг/, “Ариг банк”, “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Түвшинбат /69 кг/ нар хүртсэн бол ОУХМ Г.Ган-Эрдэнэ /49 кг/ мөнгө, ОУХМ А.Нурлан /52 кг/, С.Эрдэнэбаяр /81 кг/ нар хүрэл медалийн эздээр тус тус тодорлоо.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.