НАСА дэлхийтэй ижил гаригийг илрүүлжээ
Олон улсын сансар судлалын хүрээлэн буюу НАСА агентлаг пүрэв гарагт  дэлхийн бүтэц, хэмжээтэй ижил, төстэй гариг илрүүлсэн талаараа мэдээллээ. “Кеплер 452 би” гэж нэрлэсэн тус гаригийг  “Энэ бол манай дэлхийн үеэл” хэмээн сансар судлаачид онцолсон байна.

Манай гаригаас 1400 гэрлийн жилийн зайд байх Кеплер 452 би гариг дээр уул хад, ус байх магадлал өндөр хувьтай байгаа аж.  Хэмжээний хувьд манай дэлхийгээс 60 хувь том бөгөөд нарны цацраг хүрэлцэх тал дээр хангалттай, үүссэн цагаасаа хойш зургаан тэрбум жил болсон тул амьдрал үүссэн байх магадлал маш өндөр” гэж  эрдэмтэн Женкинс ярьжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine