Түрүү азаргыг Пургон машинаар байлжээ
Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Баруун бүсийн хурдан морины "Увс хурд-2015" баяр наадмын хурдан азарганы уралдаан боллоо. Гараанаас 174 азарга тоосоо өргөхөд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Галбаатарын хар азарга түрүүлж Пургон машинаар байлууллаа.
 
Аман хүзүүнд Увс аймгийн Түргэн сумын харьяат Анхбаярын хүрэн ирж,найман сая төгрөг хүртлээ. Айргийн гуравт Төв аймгийн Жаргалант сумын харьяат Ганбаатарын хүрэн, дөрөвт Ховд аймгийн Дөргөн харьяат Төртүвшиний зээрд, тавд Говь-Алтай аймгийн харьяат Анхбаярын буурал азарга айрагдаж уясан эзэн, хурсан олноо баярлууллаа.Айргийн гуравт орсон азарга зургаан сая, айргийн дөрвийг тав сая, айргийн тавд орсон азаргыг дөрвөн сая төгрөгөөр шагналаа. 6-10 дугаар байрт хурдалсан азарга бүрт нэг сая төгрөг, 11-20 дугаар байр 400 мянган төгрөг, 21-30 дугаар байрт 300 мянган төгрөг, 31-50 дугаар байрт 200 мянган төгрөгөөр тус тус байлсан юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.