Хүнсний гол нэрийн барааны үнэ өсчээ
Хүнсний гол нэрийн барааны үнэ өссөнд иргэд ихэд бухимдалтай байна. Тодруулбал хүнсний ногооны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулбал төмс 3.1 хувиар буюу 30 төгрөгөөр, байцаа 1.1 хувиар буюу 15 төгрөгөөр өсчээ.
 
Мөн хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ энэ сарын эхний байдлаар өм­нөх сараас 0.4 хувь, өмнөх долоо хоногоос 1.2 хувиар өссөн байна. Хонины ястай махны үнэ өмнөх сараас 1.1 хувь, үхрийн ястай махны үнэ 1.2 хувиар өссөн бол адууны мах 1.8 хувиар буурч, ямааны мах өөрчлөлтгүй байгаа талаар Үндэсний Статистикийн хорооны мэдээлэлд дурьджээ.

Харин өмнөх долоо хоногтой харьцуул­бал үхрийн цул махны үнэ нэг хувиар, хонины махны үнэ 2.7 хувиар өсч, бусад төрлийн махны үнэ өөрчлөгдөөгүй байна. Дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сараас 1.5 хувиар, өмнөх долоо хоногоос 0.6 хувиар өсчээ. Мөн I зэргийн гурилын үнэ өмнөх сараас 0.7 хувь, хоёрдугаар зэргийн гурилын үнэ нэг хувиар өссөн аж. Өмнөх долоо хоногтой харьцуулбал дээд зэргийн савласан гурилаас бусад гурилын үнэ өөрчлөгдөөгүй байна.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.